Амазоны өрсөлдөгч: Хятадаас хямд бараа авах шинэ програм Америкчуудыг байлдан дагуулж байна
Tue Jan 03 2023
Сүүлийн хоёр сарын хугацаанд App Store болон Google Play-ээс хамгийн их татаж авсан үнэгүй програм бол TikTok, YouTube, Instagram биш, харин дөрвөн сарын өмнө байгаагүй Temu худалдааны програм байсан гэж Time мэдээлэв.
Temu, Хятадын үйлдвэр, агуулахаас голдуу шууд авдаг олон бараа бүтээгдэхүүндээ томоохон хөнгөлөлт үзүүлдгээс гайхалтай хямд үнэтэйгээс гадна ийнхүү алдаршиж буй нь үнэ төлбөргүй хүргэлтийн стратеги баримталж буйтай нь холбоотой юм. Хэрэглэгчид өөрсдийн нийгмийн сүлжээнд энэ програмыг сурталчилж, найз нөхөд, гэр бүлээ бүртгүүлэхийг урьж байна. Гэвч Хятадын цахим худалдааны аварга Pinduoduo-ийн Америкийн салбар болох тус компани нь эзэндээ хүргэгдээгүй багцууд, нууцлаг төлбөрүүд, буруу захиалга, хандалтад хариу өгдөггүй зэргээсээ болж рейтинг нь унаж эхэлжээ. Temu-тэй холбоотой, Better Business Bureau-д 30 гаруй гомдол хүлээн авсан бөгөөд BBB-ийн хэрэглэгчийн үнэлгээ нь 1.5-аас доош одтой байна. Хэрэв Temu –гийн бизнес загвар энэ чигтээ хэрэгжсээр байвал ирэх онд АНУ-ын жижиглэн худалдаачид болон дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд томоохон нөлөө үзүүлж магадгүй юм. Өнгөц харахад Temu-г хууль ёсных эсэхэд эргэлзмээр. Үнэн хямд өргөн хэрэглээний бараатайгаас гадна, найз нөхөд, танил талаа ятгаж бүртгүүлсэн тохиолдолд урамшуулал өгдөг. Сүүлийн хоёр сарын хугацаанд Temu-г магтсан нийтлэлүүд Facebook, Twitter, TikTok сайтууд дээр түймэр мэт тархаж байгаа юм. Хамгийн өндөр инфляцитай байгаа энэ үед, хямд бүтээгдэхүүнийг олзуурхсан хэрэглэгчид, Temu-г АНУ-ын хамгийн хурдацтай хөгжиж буй платформуудын нэг болгосон байна.
Temu юу зардаг вэ? Temu юу зардаггүй вэ гэж асуусан нь дээр. Баннер нь шинэ жилийн 90% хүртэл хямдралтай бүтээгдэхүүнүүдийг санал болгож. Бүтээгдэхүүний өргөн цар хүрээтэй төрлүүд болон үнийн хувьд гайхалтай хямд энэхүү сайтын дизайн нь виртуал долларын дэлгүүрийг санагдуулдаг. Мөн Temu бол сүүлийн хэдэн жилийн турш Хятадад ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй Хятадын цахим худалдааны аварга Pinduoduo компанийн "охин компани" бөгөөд хямд бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчдээс, шууд бага орлоготой худалдан авагчдад, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг тариаланчдад борлуулж амжилтанд хүрсэн газар юм. Одоо тус компанийн зах зээлийн үнэлгээ 102 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд нэг жилийн хугацаанд хувьцааны үнэ нь өссөнөөр, Алибаба зэрэг томоохон өрсөлдөгчид нь хүчтэй цохилтод өртсөн байна.
Pinduoduo нь АНУ-ын зах зээлд гарахын тулд 9-р сард Temu компанийг гаргасан. Temu-гийн вэб сайтад Бостон хотын төвд байрлах оффисын хаягаа өгсөн байдаг. Temu компанийн хэвлэлийн төлөөлөгч өөрийн цахим хуудаснаа "Компанийн үнийг "худалдаачид, ложистикийн түншүүдийн гүн гүнзгий сүлжээ, олон жилийн турш бий болгосон Pinduoduo экосистем" удирддаг гэж бичжээ.
Temu-гээс хүмүүс бараа үнэгүй авдаг. Temu-гийн үнэ хямд ч, олон шинэ үйлчлүүлэгч юу ч төлдөггүй. Учир нь Тэмү олон нийтийг хамруулсан сүлжээний борлуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд та бусдыг бүртгүүлэхийг ятгах тусам илүү их урамшуулал авна. Ингэснээр хангалттай урамшуулал авсан зарим хүмүүс, зээлийн картын мэдээллээ ч өгөхгүйгээр хэрэгцээнийхээ барааг үнэгүй авах боломжтой.
Вандербилтийн их сургуулийн компьютерийн шинжлэх ухааны профессор Дуглас Шмидт "Энэ нь Амазоны удаан хугацааны турш хийж байсан зүйлээс их ялгаатай биш" гэсэн байна. Temu хүмүүст олон зүйлийг үнэгүй өгсгийхөө хариуд, олон нийтийн сүлжээгээр дамжуулан үнэ төлбөргүй сурталчилуулдаг бөгөөд уг кампанит ажлаа олон нийтийг нэгтгэж, мөнгөө хэмнэх нэг арга гэж үзэж байна. Тэдний уриа нь "Том баг, хямд үнэ" юм.
Аравдугаар сард Бостон дахь Better Business Bureau энэ сайттай холбоотой 31 гомдол хүлээн авсан байна. Temu одоогоор BBB-д C үнэлгээтэй, хэрэглэгчийн дундаж үнэлгээний оноо болох 5-аас 1.4 одтой байна. BBB-ийн McGovern, шинэ компани ийм богино хугацаанд ийм олон гомдол хүлээн авдаг нь ер бусын зүйл юм. Temu эдгээр гомдлын ихэнхийг шийдээгүй хэвээр байгааг тэмдэглэв. Мөн Pinduoduo, охин компани болох Temu-г хуурамч, хууль бус бараа эсвэл өөрийн тайлбартай тохирохгүй бүтээгдэхүүн борлуулдаг гэж буруутгаж, өөрийн платформ дээрх зөвшөөрөлгүй бүтээгдэхүүн эсвэл төөрөгдүүлсэн мэдээллийг нэн даруй устгаж, бодлогыг зөрчсөн сайт дээрх худалдагчдын дансыг царцаах болно гэж SEC-ийн мэдүүлэгтээ бичжээ. Мөн нэмж дурдахад, 2021 онд Pinduoduo-ийн хоёр ажилтан нас барсан асуудалд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, компанид ажиллах нөхцөлийг бойкотлоход хүргэж байсан гэж New York Times мэдээлж байв.
Temu АНУ-ын эдийн засагт нөлөөлж чадах уу?
Аюулгүй байдал, нууцлалын чиглэлээр мэргэшсэн Вандербилтын Шмидт, Temu-гийн мэдээлэл, нууцлалын арга барил нь ер бусын зүйл биш, компани нь хэрэглэгчдийн тухай маш их хувийн мэдээллийг цуглуулж, дараа нь зар сурталчилгаа борлуулахад ашигладаг. Харин Temu-гийн өсөлт нь хувийн мэдээллийн нууцлалд биш, харин АНУ-ын компаниудын үйл ажиллагаа болон ажилчдын дарамт шахалтад илүү их нөлөө үзүүлж магадгүй. Хэрэв АНУ-ын хэрэглэгчид хямд бараа авахаар Temu рүү хошуурах юм бол Амазон болон бусад өрсөлдөгчид үнээ бууруулахад хүргэж болзошгүй бөгөөд энэ нь ажилчидын цалинд нөлөөлнө . “Энэ бол Хятадын үйлдвэрлэлийн бааз, дистрибьютерээр дамжих шаардлагагүй болж, маш нарийн төвөгтэй болж байгаагийн сонирхолтой жишээ юм. Тэд шууд хэрэглэгчдэд зарж байна. Үүнтэй холбоотой эдийн засгийн хувьд уналтад орж, илүү сайн тохиролцоо хайж байгаа хүмүүс олширч байна. Мэдээжийн хэрэг, энэ нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг өөрийн өртөг, ашгийн бүтцийг цаашид бууруулахад хүргэх бөгөөд энэ нь АНУ-ын дотоодын үйлдвэрлэлийг цаашид тасалдуулахад хүргэж болзошгүй юм." гэж нэмж дурджээ.








