Anu.mn
Амазоны хямд тохьтой “мини” байшин

Амазоны хямд тохьтой “мини” байшин

Sun Oct 16 2022
Амазоны хямд тохьтой “мини” байшин

Амазоны жижигхэн тохьтой, бага оврын байшинг сонирхвол та, эдгээр байшинг барих материалыг хаалгандаа хүргүүлж авах боломжтой, байшингийн үнэ 15,363 доллараас эхэлж байгаа нь үнэхээр гайхалтай юм гэж Yahoo мэдээлэв.

Жижигхэн байшингууд ойлгогдох цаг мөчөө хүлээж байна. Эдгээр байшингууд нь, гэрийнхээ ард илүү зочны өрөөтэй байх, эсвэл амьдрах орон зайнаасаа тусдаа гэрийн оффистой болох, эсвэл  амьдрах орон зайгаа жижигрүүлэх хүсэл төрөх зэрэг тааварлашгүй гэнэтийн хүсэл, хэрэгцээ шаардлагуудыг хялбархан шийднэ. Үүнд зориулсан олон реалити шоу хүртэл байдаг. Тэгээд бас, жижиг байшин барихын тулд тусгай гүйцэтгэгч хөлслөх шаардлагагүй болж, зүгээр л Amazon дээрээс нэгийг нь захиалж авах боломжтой болжээ.

Жижигхэн байшинг сагсандаа нэммээр байна уу? Эдгээр нь яг одоо Amazon дээр байгаа хамгийн сайн саналуудын зарим нь юм.

Cedarshed Farmhouse

Дэлгэцийн зураг: Amazon

Үнэ: $15,363

Энэхүү жижигхэн фермийн байшин нь 6м х 4м хэмжээтэй бөгөөд 1.2м-ийн гүнтэй битүү тагттай үүдний танхимтай. Савлуур эсвэл сандал тавиад орчины сайхныг шимтэн харж өдөр, үдшийг сайхан өнгөрүүлэх боломжтой бөгөөд зочны өрөө, тоглоомын өрөө, хобби өрөө эсвэл оффисд төгс зохицно. Шаардлагатай бол бүтцийг буулгаж, шилжүүлж болно. Угсрахад шаардлагатай бүх бэхэлгээ, хавтангийн хананы хэсгүүдийг нь энгийн гарын дорх багажаар угсарч болно, зүсэх хөрөөдөх шаардлага гарахгүй. Өргөн, давхар хаалга нь цоожтой, гарч ороход хялбар. Цонхны гоёмсог хаалт, цэцгийн хайрцаг бүхий хоёр цонхтой.

Гадна арын хашааны угсармал гэрийн оффис

Дэлгэцийн зураг: Амазон сайт

Үнэ: 26,500 доллар

Энэ “капсул” нь бараг тэр чигтээ цонх учираас орчин үеийн гайхалтай дүр төрхийг илтгэнэ. 10 хавтгай дөрвөлжин метр тав тухтай талбай. Ширээ, сандал болон бусад шаардлагатай тавилга  тавихад хангалттай. Энэ байшин бас дуу чимээ нэвтрүүлэхгүй!  Үйлдвэрлэх хугацаа 8-12 долоо хоног. Өнгө цагаан, хар, шар, улаан.

Yardadu угсармал арын хашааны оффис “под”

Дэлгэцийн зураг: Амазон сайт

Үнэ: 27,500 доллар

Энэ жижигхэн байшингийн цонх толин тусгалтай. Шил нь бусдын нүднээс хамгаалдаг тул 11 квадрат метр талбайд цагаа тайван өнгөрүүлэх боломжтой.Өнгө нь цагаан. Хажуугийн салхивч нь салхи сэвшээг мэдрэх боломжийг танд олгоно.

Handy Home Products Palisade Shed

Дэлгэцийн зураг: Амазон сайт

Үнэ: 3,124 доллар

Энэ жижигхэн байшинг зуны “саравч” гэж тооцдог боловч бүрэн битүүмжилсэн тул илүү сэрүүхэн. Гүйдэг давхар хаалгатай, дээд хэсгээрээ гэрэл оруулах цонхтой, дэгжин уур амьсгалыг бүрдүүлдэг орчин үеийн дүр төрхтэй. Зурагтай заавар, техник хангамж, материалын хугацаат баталгаа дагалдна. Будаг, плита ороогүй (тусдаа зарна).

Хэрэв та, Amazon Prime-тай бол мэдээж үнэгүй хүргүүлэх эрхтэй. Мөн  30 хоногийн үнэгүй туршилтад бүртгүүлэхийг судлаад үзэж болно. Дашрамд хэлэхэд, Prime-гүй хүмүүс 25 доллараас дээш захиалгад үнэгүй хүргэлт эдлэх боломж нь хэвээр байгаа юм байна.

Сүүлд нэмэгдсэн