Амазоны эзэмшдэг автомат жолоодлоготой Zoox компани Калифорнид роботакси турших гэж байна.
Fri Jul 22 2022
Fremont, Калифорниа - Мягмар гарагт, Amazon.com Inc-ийн эзэмшдэг автомат жолоодлоготой технологийн фирм Zoox роботаксины бизнесээ эхлүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдлээ. Ямар ч дөрөө, жолооны хүрдгүй энэ машин нь одоогоор АНУ-ын холбооны дүрэм журамд нийцэхгүй байгаа бөгөөд Калифорнид туршилтын жолоодлогын зөвшөөрөл хийх хүсэлт гаргажээ.
Zoox-ийн үүсгэн байгуулагч, технологийн ахлах ажилтан Жесси Левинсон: "Бид бүх цаг хугацаа ба нөөцүүдээ энэ тээврийн хэрэгслийг бүтээхэд зарцуулсан бөгөөд энэ нь үндсэндээ бид өөрсдөө хувь заяагаа хянах, мөн тээврийн хэрэгслээ өргөн цар хүрээтэй ашиглах боломжийг олгох болно" гэж Ройтерст хэлсэн байна.
Zoox-ийн VH6 нэртэй тээврийн хэрэгсэл нь дөрвөн зорчигчийн багтаамжтай, хоёр нь бие бие рүүгээ харсан байх бөгөөд 2020 оны 1-р сард нээлтээ хийсэн General Motors компанийн Cruise's Origin стартап машинтай төстэй. VH6 нь Теслагийн машин үйлдвэрлэдэг Калифорниа мужийн Фремонт хот дахь Zoox компанийн "Като" үйлдвэрт үйлдвэрлэгддэг байна.
Левинсон үйлдвэрлэлийнхээ талаар хэлэхдээ, Zoox-ийн үйлдвэр нь олон арван VH6-г аль хэдийн үйлдвэрлэсэн байгаа бөгөөд одоогийн байршил нь хэдэн арван мянган машин үйлдвэрлэх боломжтой гэжээ. Мөн тэрээр үргэлжлүүлэн, өнөөгийн эдийн засгийн удаашрал нь тус компанид нөлөөлөөгүй бөгөөд Zoox ажилчдынхаа тоог оны эхэнд 1400 байсныг энэ онд багтаан 2000 болгон нэмэгдүүлнэ гэжээ. Тус компани одоохондоо ачаа боодол тээвэрлэхээс илүү хүмүүсийг зөөхөд анхаарч байгаа юм.
"Бид жишээ нь, Uber ба Lyft-тэй өрсөлдөж, энэ шинэ технологийнхаа эхний үед ч үнэ болон зардлын хувьд өрсөлдөх чадвартай байж чадна" гэж тэр нэмж хэлжээ.
Жолооны хүрдгүй, дөрөөгүй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг, өрөө жолооддог технологи гаргаж буй компаниуд АНУ-ын Үндэсний Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Захиргаанд (NHTSA) "чөлөөт ашиглалт"-ын хүсэлт гаргаад байгаа ба Левинсон хэлэхдээ, Zoox нь Холбооны моторт тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын стандартын дагуу өөрийгөө баталгаажуулж (self-certify) байгаа бөгөөд энэ нь Zoox-ийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын хариуцлагын хувьд өндөр даваа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.
NHTSA-ийн зөвшөөрөл нь ихэвчлэн үйлдвэрлэж болох тээврийн хэрэгслийн тоо болон үйлдвэрлэлийн хугацааг хязгаарладаг байна.
Үүний зэрэгцээ, SoftBank-ийн дэмжлэгтэй автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч стартап болох Nuro нь дараагийн үеийн автомашинаа "хэрэглээнд гаргах үедээ холбооны бүх стандартыг дагаж мөрддөг байна" гэж найдлага тавиж байна. Nuro-гын одоогийн R2 тээврийн хэрэгсэл нь дөрөөгүй, жолооны хүрдтэй, кабин нь зөвхөн ачаанд зориулагдсан өрөөтэй бөгөөд NHTSA-аас чөлөөтэй ашиглах зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэгдэж байгаа юм.
Эх сурвалж: reuters.com








