Амазоны дэлгүүрүүд, худалдан авалтынхаа төлбөрийг гараа даллаж хийх шинэ технологийг нэвтрүүлж байна
Sat Jul 29 2023
Амазоны Whole Foods-ийн бүх дэлгүүрүүд, алганы хээг сканнерддаг төхөөрөмжөөр худалдан авагчдадаа гараа даллаж төлбөр хийх боломжийг олгоно гэж CNN мэдээлэв.
Амазон, оны эцэс гэхэд бүх хүнсний дэлгүүрүүддээ Amazon One-ийн алга таних системийг нэвтрүүлэхээ 7-р сарын 20-нд зарлав. Амазон энэ технологийг 2020 онд нэвтрүүлсэн бөгөөд одоогоор 200 гаруй Whole Foods дэлгүүрт ашиглагдаж байна. Мөн Panera Bread,, Хадсон нисэх онгоцны буудлын дэлгүүрүүд, Колорадо дахь Coors Field спортын цэнгэлдэх хүрээлэнгийн дэлгүүрүүд ч энэ технологийг санал болгодог болжээ.
Amazon One-г ашиглахаар сонгосон Whole Foods-ын худалдан авагчидад, төлбөрөө төлөхөд нь, түрийвч, гар утас хэрэггүй, зүгээр л Amazon One төхөөрөмж рүү алгаа харуулахад л болно. Энэ үйлчилгээг ашиглахын тулд хэрэглэгчид "Whole Foods"-д өөрийн кредит эсвэл дебит картын мэдээллээ өгөх ёстой. Үүнтэй холбоотойгоор зарим нууцлалын мэргэжилтнүүд, Amazon One-ы зарчим болон хүмүүсийн биометрикийн мэдээлэлд санаа зовж байгаагаа илэрхийлсээр байгаа юм.
2021 онд АНУ-ын гурван сенатор, Амазон руу захидал бичсэн бөгөөд технологийн уг аварга компани нь хэрэглэгчидийн мэдээллийг сурталчилгаанд болон хянах зорилгоор хэрхэн ашигладаг, мөн хэрэглэгчидийн нууцлалын талаар авдаг арга хэмжээнийх нь талаар өргөн хүрээтэй асуулт тавьсан байна. Захидалдаа, "Amazon нь, Amazon One-аар дамжуулан биометрикийн мэдээлэл цуглуулах ажлыг өргөжүүлж, энэ нь хэрэглэгчидийн нууцлалыг хөндсөн ноцтой асуудлуудыг үүсгэнэ" гэж сенаторууд бичжээ. Харин Амазон, хэрэглэгчидийн гарын алганы мэдээлэл Amazon Web Services үүлэн технологид хамгаалалттай тул аюулгүй, мөн тус компани гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцдаггүй гэж мэдэгджээ.








