Anu.mn
Аmazon-ы төлөвлөж буй Alexa-гийн хэн нэгний дуу хоолойг дуурайх боломжтой технологи нь луй ...

Аmazon-ы төлөвлөж буй Alexa-гийн хэн нэгний дуу хоолойг дуурайх боломжтой технологи нь луйвар хийхэд ашиглагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Fri Jun 24 2022
Аmazon-ы төлөвлөж буй Alexa-гийн хэн нэгний дуу хоолойг дуурайх боломжтой технологи нь луйвар хийхэд ашиглагдах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Амазон компани, Alexa дуут туслахдаа зориулан шинэ технологи боловсруулж байгаа ба энэ нь нэг минут хүрэхгүй хугацаатай аудио бичлэгийг ашиглан үхсэн, амьд ямар ч хүний ​​дуу хоолойг дуурайх чадвартай болох юм гэж Yahoo мэдээлэв.

6-р сарын 22-нд АНУ-ын Лас Вегас хотод болсон Re: Mars хурлын үеэр, Амазоны ахлах дэд ерөнхийлөгч бөгөөд ахлах эрдэмтэн Рохит Прасад Амазоны төхөөрөмжөөс асууж буй хүүхдийн бичлэгийг ашиглан, "Алекса, эмээ маань Озын шидтэнг уншиж дуусгаж өгч болох уу? гэхэд Alexa хүсэлтийг хүлээн зөвшөөрснөө анхдагч автомат дуу хоолойгоороо давтаж, дараа нь тэр даруй хүүхдийн эмээгийн хүнлэг, зөөлөн, эелдэг аялгуунд шилжиж буйгаар энэ функцээ танилцуулсан байна. Прасад энэ функцийг нас барсан гэр бүлийн гишүүний дурсгалд зориулан ашиглаж болно, "Бидний олонхи нь хайртай хүмүүсээ алдсан. Орчин үеийн бодит байдал биднийг хиймэл яриаг компанийн үндсэн үйл ажиллагааны нэгэн чиглэл болгоход түлхсэн. Хэдийгээр энэ нь таныг хайртай хүмүүсээ алдсан гуниг зовлонгоос ангижруулахгүй ч сайхан дурсамжийг тань уртасгахад тусална" гэдэгт Прасад итгэлтэй байна гэжээ.
Гэхдээ энэ танилцуулга нь хэдийгээр сэтгэл хөдөлгөм шинж чанартай байсан ч Alexa-гийн энэхүү шинэ боломжууд нь технологийн ертөнцийн зарим төлөөлөгчдийг хурц шүүмжтэй хариу үзүүлэхэд хүргэжээ. “Энэ дуураймал дуу хоолой нь зөвхөн сэтгэл хөдлөлөөр холбох хэрэгсэл төдийгүй хуурамч мэдээлэл, луйвар болон бусад гэмт хэргийн зорилгоор ашиглах хамгийн тохиромжтой хэрэгсэл болно” гэж үзэж буйгаа илэрхийлцгээж байсан байна .

Технологи
Амазоны хэвлэлийн төлөөлөгч Прасадын танилцуулга нь Амазон компанийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг ашиглан судалж байгаа текстийг яриа руу хөрвүүлдэг судалгаанд үндэслэсэн. “Бид мэргэжлийн студид бичлэг хийхээс хамаагүй бага өгөгдөлтэйгөөр өндөр чанартай дуу хоолойг хэрхэн бүтээхийг сурсан” гээд, дуут симуляцийн функцийг одоогоор хөгжүүлж байгаа, харин компани үүнийг хэдийд олон нийтэд хүргэх гэж байгаагаа мэдэгдээгүй байна.
Амазоны дэд ерөнхийлөгчийн хэлснээр, текстийг яриа руу хөрвүүлдэг шинэ технологи нь өндөр чанарын түвшний дуу хоолойг “нэг минутаас бага хугацаанд бичигдсэн аудио бичлэгээс" бүтээх ба энэ технологи нь хэзээ нэгэн цагт хаа сайгүй тархаж болох бөгөөд үүнийг хэрэглэгчид болон тэдний төхөөрөмжүүдийн хооронд итгэлцлийг бий болгоход ашиглаж болно гэж Прасад мөн тэмдэглэжээ.

Болгоомжлол
Хэдийгээр энэхүү шинэ функц нь цоо шинэ гайхалтай ч буруу, бусармаг зорилгоор ашиглаж болзошгүй гэсэн болгоомжлолыг тухайн салбарт ажиллаж буй компаниуд болон зарим хүмүүст төрүүлээд байна.
Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст туслахын тулд дуут симуляцийн технологийг бий болгосон Майкрософт энэ технологийг ашиглах боломжтой бизнесийнхээ сегментүүдийг хязгаарласан. Майкрософт компанийн хиймэл оюун ухааны ахлах ажилтан Наташа Крамптон хэлэхдээ, компани инновацийг хуурамч зүйл бүтээхэд ашиглахаас эмээж байна гэсэн байна.

Шинэ функц нь интернет орчинд ч гэсэн түгшүүр төрүүлж байна:
“Хуурмаг дуураймал зүйл нь энэ соёлд аль хэдийн эхэлсэн үл итгэлцэл, харийн байдал, танин мэдэхүйн хямралыг улам хурцатгана. Twitter хэрэглэгч @wolven.
Луйварчид энэ технологийг өөрт ашигтайгаар хялбархан ашиглах вий гэж эмээж байна.

TechCrunch ClimateTech-ийн редактор Майк Батчер "Алекса, нас барсан гэр бүлийн гишүүний дүрийг бүтээснээр тухайн гэр бүлийн гишүүдийн сэтгэлзүйд гүн сэтгэл зүйн хямралд хүргэнэ" гэж бичсэн бол зарим бусад хүмүүс уг төхөөрөмжийг худалдаж авахаа болихыг зөвлөжээ.

Эх сурвалж: finance.yahoo.com ба forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн