Amazon Prime Day-2022: хэзээ томоохон хэмжээний хямдрал зарлах вэ? Одоо хямдралтай юу худалдаж авах боломжтой байна вэ?
Fri Jun 17 2022
Амазон компани, 2022 оны Prime Day 7-р сарын 12-13-ны өдрүүдэдэд явагдахыг албан ёсоор зарлалаа. 2020 онд энэ өдрүүд аравдугаар сард, 2021 онд COVID-19 тахлын улмаас зургадугаар сар руу шилжиж байсан. Харин энэ оноос Амазоны хямдрал, уламжлал болсон өдрүүддээ явагдах болжээ. Гэхдээ ер нь, Prime Day-г хүлээх шаардлагагүй, хямдрал хамаагүй эрт эхэлдэг гэж Yahoo бичжээ. Мөн хямдралууд тун удахгүй буюу 6-р сарын 21-нд эхэлнэ гэж тус компани баталсан мэдэгдэл гарагасан байна. Амазоны тоног төхөөрөмжүүд 55% хүртэл, Fire TV болон De'Longhi, Dove, SodaStream зэрэг шилдэг брэндүүд мөн 50% хүртэл хямдарч байна.
6-р сарын 21-ээс эхлэн дараах тоног төхөөрөмжүүд: Echo Show 5 болон Echo Show 5 Kids, Kindle Paperwhite, Tangram бит бүхий Amazon Glow, Halo Band, Luna Controller, Fire 7 таблет, Echo Dot, 8 ширхэг цагираг дохиоллын хамгаалалтын иж бүрдэл бүхий Blink видео интерком, Eero Mesh Wi-Fi чиглүүлэгч болон бусад тоног төхөөрөмжүүд 55% хүртэл хямдарна.
Fire TV ухаалаг телевизорууд: Та ердөө 89,99 доллараас эхлэн Toshiba, Insignia, Pioneer, Amazon зэрэг брэндүүдийн Fire TV ухаалаг ТВ худалдан авах боломжтой. Үүнд:
Insignia 24" HD Smart Fire TV: $89.99 (47% хямдрал)
Insignia 32" HD Smart Fire TV: $99.99 (44% хямдрал)
Amazon Fire TV 55" Omni цуврал 4K UHD ухаалаг ТВ Alexa: 299.99 доллар (46% хямдрал)
75 инчийн Toshiba M550-Series 4K UHD Smart Fire TV: 699.99 доллар (50% хямдрал).
Нэмэлт урамшуулал: 7-р сарын 1-ээс 7-р сарын 29 хүртэл Prime Day-д оролцогчид, Amazon Prime Rewards Visa картыг зөвшөөрснөөр 200 долларын Amazon бэлгийн карт авах бөгөөд мөн карт эзэмшигчидэд Prime Day, Amazon болон Whole Foods Market-ээс 6% -ийн буцаан олголтын эрх эдэлнэ.
Amazon Prime Day гэж юу вэ?
Prime Day нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гал тогооны хэрэгсэл, тоос сорогч, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт олон мянган төрлийн бүтээгдэхүүний борлуулалт явагддаг худалдаа юм. Амазон дээрх бүх зүйл Prime Day-д зарагдахгүй ч, асар их хямдралтай үнээр маш их зүйлийг худалдаж авах боломж олгодог. Prime Day нь, зөвхөн Amazon Prime гишүүдэд зориулагдсан, хэрэв та гишүүн биш ч оролцохыг хүсвэл бүртгүүлж, хөнгөлөлт эдлэх цаг байгааг дуулгая. Гишүүнчлэлийн төлбөр нь сард 14.99 доллар, жилд 139 доллар бөгөөд бүртгүүлэхэд тань 30 хоногийн үнэгүй туршилтын хугацаа мөн олгоно.
Гишүүнчлэлийн эрхтэй байснаар эдлэх хөнгөлөлтүүд:
Гишүүн байх нь хоёр өдрийн үнэгүй хүргэлт, мөн нэг өдөр эсвэл бүр хоёр цагийн дотор хүргэх шуурхай хүргэлт зэрэг үйлчилгээний хөнгөлөлт эдэлнэ.
Мөн Prime Video, Amazon Music (зар сурталчилгаагүй 2 сая дуу), Amazon эмийн сангаас 2 өдрийн жороор олгох эмийн үнэ төлбөргүй хүргэлт, Prime Gaming (хуучин нэрээр Twitch Prime)-аар дамжуулан үнэгүй видео тоглоомуудыг ашиглах боломж зэрэг хөнгөлөлтүүд орно. Мөн тухайн үедээ та санал болгох онцгой эрхүүдийг эдлэх болно.
Эх сурвалж: forumdaily.com








