December
30
2025
Anu.mn
Мэдээ
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хийм ...
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюун ухаанаар солив
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюун ухаанаар солив

Ажлаас халах асуудал нь 2025 онд хөдөлмөрийн зах зээлийн гол онцлох асуудал болоод байна. Хэд хэдэн томоохон компаниуд хиймэл оюун ухааныг хэрэгжүүлэхтэй холбоотой мянга мянган ажлын байрны цомхотгол хийсэн гэж CNBC мэдээлэв.

Challenger, Gray & Christmas зөвлөх компанийн мэдээлснээр, хиймэл оюун ухаан, энэ жил АНУ-д бараг 55,000 ажилтныг цомхотгосон шалтгаан болсон байна.

2025 онд нийт 1.17 сая ажлын байрны цомхотгол явагдсан. Энэ нь 2020 онд Ковид-19 цар тахлын улмаас 2.2 сая ажилтан цомхотгогдсоноос хойшхи хамгийн өндөр тоо юм.

10-р сард АНУ-ын ажил олгогчид, 153,000 ажилтан, 11-р сард 71,000 гаруй ажилтан цомхотгосон тухайгаа зарласан. Challenger-ийн мэдээлснээр, арваннэгдүгээр сард гарсан цомхотголын 6,000 гаруй нь хиймэл оюун ухаантай шууд холбоотой байжээ. Инфляци өсөх, тарифын улмаас зардал нэмэгдэх, компаниуд зардлаа бууруулахыг эрмэлзэж байгаа энэ үед хиймэл оюун ухаан хурдан шийдэгдэх, ашигтай шийдэл болж байна.

11-р сард Массачусетсийн Технологийн Институт, хиймэл оюун ухаан нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 11.7%-ийг хэдийн арилгаж, санхүү, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад мэргэжлийн үйлчилгээний салбарт 1.2 их наяд долларын цалин хэмнэх боломжтой болохыг харуулсан судалгааг нийтэлсэн юм.

Гэсэн ч, хиймэл оюун ухаан ийм их хэмжээний цомхотголын жинхэнэ шалтгаан гэдэг нь итгэл төрүүлэхгүй байгаа бөгөөд Оксфордын Интернетийн Институтийн хиймэл оюун ухаан, хөдөлмөрийн зах зээлийн мэргэжилтэн Фабиан Стефани, “Хиймэл оюун ухаантай холбоотой цомхотгол гэдэг нь шалтаг байж магадгүй.Цар тахлын үед сайн ажилласан олон компани хэт их ажилтан авсан. Одоогийн цомхотгол нь зүгээр л, зах зээлийн цэвэрлэгээ. Үүнийгээхиймэл оюун ухаанаас болсон гэсэн шалтгаанаар далдалж байна" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Хиймэл оюун ухааныг 2025 оны ажилтныг цомхотгох, бүтцийн өөрчлөлтийн стратегийнхаа шалтгаан гэж тодорхойлсон компаниуд:

Амазон

Аравдугаар сард Амазон түүхэндээ хамгийн том ажиллах хүчний цомхотголыг зарлаж, 14,000 корпорацийн орон тоог хасч, хиймэл оюун ухаан зэрэг "гол төслүүддээ" анхаарлаа хандуулахыг хүсч байгаагаа мэдэгдсэн бөгөөд "Энэ үеийн хиймэл оюун ухаан бол интернетээс хойшхи хамгийн өөрчлөлттэй технологи юм. Энэ нь компаниудад өмнөхөөсөө илүү хурдан шинэчлэл хийх боломжийг олгодог. Бид үйлчлүүлэгчид болон бизнесийн төлөө аль болох хурдан ажиллахын тулд илүү цомхон, цөөн давхаргатай, илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэж үзэж байна” гэж Amazon-ы ажилчдын туршлага, технологийн ахлах дэд ерөнхийлөгч Бет Галлатти, блог нийтлэлдээ бичжээ.

Microsoft

Microsoft 2025 онд ойролцоогоор 15,000 ажлын байрыг цомхотгосон. Долдугаар сард тус компани 9,000 ажлын байрыг цомхотгохоо зарласан. Гүйцэтгэх захирал Сатья Наделла, хиймэл оюун ухааны гол үүргийг онцолж, "шинэ эриний төлөө" эрхэм зорилгоо "өөрөөр сэтгэх" шаардлагатай. "Хиймэл оюун ухааны эрин үед, зөвхөн тодорхой ажлуудад зориулсан хэрэгслүүдийг бүтээх биш. Энэ нь хүн бүрийг өөрийн хэрэгслүүдийг бүтээх эрх мэдэл олгох явдал юм. Энэ бол бидний хийж буй өөрчлөлт юм - програм хангамжийн үйлдвэрээс хүмүүс болон байгууллагуудад зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг бий болгох боломжийг олгодог ухаалаг платформ руу шилжих явдал юм" гэж мэдэгджээ.

Salesforce

Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениофф, есдүгээр сард тус компани 4000 хэрэглэгчийн дэмжлэгийн ажилтнаа цомхотгосон гэж мэдэгдсэн. Тэрээр мөн "Бидэнд цөөн хүн хэрэгтэй байгаа тул 9000 байсныг 5000 орчим болгон цомхотгосон" гэж Бениофф The Logan Bartlett Show подкаст дээр өгсөн ярилцлагадаа хэлсэн. Энэ зун тэрээр, хиймэл оюун ухаан компанийн бүх ажлын 50% хүртэл гүйцэтгэж байгаа гэж мэдэгдсэн байна.

IBM

IBM-ийн гүйцэтгэх захирал Арвинд Кришна 5-р сард Wall Street Journal сонинд, хиймэл оюун ухаанаар ажилладаг чатботууд хэдэн зуун ажилтнуудын ажлыг хариуцаж авсан гэж ярьсан. Бусад компаниудаас ялгаатай нь, Кришна IBM програм хангамж хөгжүүлэх, борлуулалт, маркетинг зэрэг шүүмжлэлт сэтгэлгээ шаарддаг чиглэлээр, ажилтнууд ажилд авах ажлыг нэмэгдүүлсэн гэж дурдаж байв. 11-р сард тус компани дэлхий даяар 1%-ийн цомхотгол зарласан нь бараг 3000 ажилтануудыг хөндөж болзошгүй байна.

CrowdStrike

Кибер аюулгүй байдлын програм хангамж үйлдвэрлэгч CrowdStrike компани, 5-р сард 5%-ийн цомхотгохоо (ойролцоогоор 500 ажилтан) зарласнаа, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхтэй шууд холбон тайлбарласан.Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жорж Куртз, "Хиймэл оюун ухаан бидний ажлын гол цөм байсаар ирсэн. Хиймэл оюун ухаан нь бидний ажилтан авах үйл явцыг хялбарчилж, санаанаас бүтээгдэхүүн рүү илүү хурдан шилжихэд тусалдаг. Энэ нь зах зээлд гарах хугацааг хялбарчилж, хэрэглэгчийн үр ашгийг сайжруулж, бүх хэлтсийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Хиймэл оюун ухаан нь бизнесийг бүх чиглэлд бэхжүүлдэг." гэж бичжээ.

Workday

Хоёрдугаар сард хүний ​​нөөцийн шийдлийн платформ Workday нь, хиймэл оюун ухаанд оруулсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ажиллах хүчнийхээ 8.5%-ийг буюу ойролцоогоор 1750 ажлын байрыг цомхотгохоо зарласан анхны компаниудын нэг байв. Workday-ийн гүйцэтгэх захирал Карл Эшенбах, цомхотгол нь хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалтад нөөцийг төвлөрүүлэх, санхүүжилтийг чөлөөлөх шаардлагатай байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.