Anu.mn
Аmazon энэ жилийн хоёр дахь Prime Day-г 10-р сард зохион байгуулах болжээ.

Аmazon энэ жилийн хоёр дахь Prime Day-г 10-р сард зохион байгуулах болжээ.

Thu Sep 29 2022
Аmazon энэ жилийн хоёр дахь Prime Day-г 10-р сард зохион байгуулах болжээ.

9-р сарын 26-нд Amazon "Prime Early Access Sale" нэртэй хямдрал 10-р сарын 11-12-ны хооронд явагдана гэж мэдэгдэв. 48 цагийн турш үргэлжлэх энэхүү арга хэмжээ нь зөвхөн Prime гишүүдэд зориулагдсан бөгөөд "зуу, зуун мянган" барааг хямдруулна гэж CNN мэдээлэв.

Prime Early Access Sale-д Канад, Хятад, Франц, Их Британи, АНУ зэрэг 15 орон оролцох боломжтой.

Amazon өрсөлдөгчидийнхээ адилаар баярын шоппингийн улирлыг ашиглахын тулд энэ хямдралын өдрүүдийг зарлаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Walmart баярын худалдаагаа ирэх сарын эхээр эхлүүлнэ гэж мэдэгдсэн бол Target 10-р сарын 6-8-ны хооронд "Deal Days" нэртэй худалдаагаа эхлүүлнэ гэж мэдэгджээ.

Худалдааны шинжээч, GlobalData Retail-ийн удирдах захирал Нейл Сондерс, 10-р сард баярын борлуулалтыг эхлүүлэх нь хязгаарлагдмал төсөвтэй худалдан авагчдыг татахад тусална. Мөн хэрэглэгчидийн өрхийн орлого багасч байгаатай холбоотой худалдан авагчид зардлаа зөв хуваарилахын тулд энэ оны баярын худалдан авалтаа эрт хийхээр төлөвлөж байгаа байдал ажиглагдаж байна" гэж хэлсэн байна.

Гэсэн ч эдгээр томоохон дэлгүүрүүдийн бүх эрт эхлүүлж буй санал, хямдралууд нь, Талархлын баярын дараах өдөр буюу Хар Баасан гарагт эхэлдэг жилийн хамгийн чухал борлуулалтын үеийн худалдан авалтын хэмжээнд нөлөөлөхгүй байж магадгүй юм гэжээ.

Орон даяар өрхүүд, өрхийн төсөв, хуримтлалыг нь багасгаж, зардлаа танахад хүргэж буй байнгын өндөр инфляцтай тэмцсээр байгаа билээ.

Deloitte зөвлөх компани, 11, 12, 1-р сарын бэлэг худалдан авах гол саруудад (Зул сарын бэлгийн картыг ихэвчлэн зарцуулдаг) баярын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үед 15.1%-иар өсч байсантай харьцуулахад, энэ онд 4-6%-иар өсөхөөр байна гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн