Амазон, эмнэлгийн үйлчилгээ болон даатгал худалдаж авах боломж олгодог болж байна
Thu Mar 02 2023
One Medical-ийг авах Amazon-ийн хэдэн сарын хүчин чармайлт одоогийн байдлаар биелэлээ олжээ. Тус компани, албан ёсоор One Medical-д 3.9 тэрбум долларын худалдан авалт хийж, биечлэн болон виртуал эмчилгээ, лабораторийн шинжилгээ, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх үндсэн үзүүлэлтийн болзлыг хангасан гэж Engadget хэвлэл дэлгэрэнгүй мэдээлэв.
Энэ үйлчилгээнд, One Medical үйлчилгээнд жилийн гишүүнчлэлийн түр хугацаагаар зарлагддаг 55 долларын хөнгөлөлт (одоогоор 144 доллар) авахаас өөр ямар ч өөрчлөлт гарахгүй.
One Medical нь, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг гүйцэтгэдэг байгууллага бөгөөд АНУ даяар биечилсэн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Мөн хүмүүст үзлэгийн цаг товлох, эмийн жорыг шинэчлэх, сунгах, эмнэлгийн бүртгэлтэй танилцах зэрэг эрүүл мэндтэй холбоотой асуудлыг сайжруулах, хялбар болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байна.
Холбооны Худалдааны Комисс (FTC) худалдан авалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээс нэг өдрийн дараа Амазоны энэхүү хэлэлцээр шийдэгдсэн ч, зохицуулагчид Амазоны эрүүл мэндийн мэдээлэлд нэвтрэх эрхээс үүдэлтэй өрсөлдөөний эсрэг үр дагавар, хувийн нууцтай холбоотой асуудлуудыг судалж эхэлсэн бөгөөд FTC-ийн хэвлэлийн төлөөлөгч, тус агентлаг нь, Амазоны хэлэлцээрийг, өөрсдийгөө эрсдэлд оруулахаас сэргийлэн хааж байгаа бөгөөд дараа нь засгийн газрын сорилттой тулгарах болно гэдгийг мөн сануулж буйгаа мэдэгджээ.
Амазон эрүүл мэндийн системд орохын тулд олон жил зарцуулсан. 2018 онд PillPack-ийг худалдан авч, сүлжээгээ ашиглан өөрийн эмийн сангийн үйлчилгээг эхлүүлсэн. 2019 онд онлайн худалдааны энэхүү аварга компани ажилчдадаа зориулсан эмнэлгийн үйлчилгээний програмыг нэвтрүүлсэн. Дараа нь Амазон үүнийг бусад компаниудад санал болгож байв. 2021 онд тус компани, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулагдсан Alexa-г нэвтрүүлсэн. Харин One Medical-ыг худалдан авснаар Amazon нь, эмчийн үзлэгээс эхлээд эмийн жор бичих хүртэлх бүх зүйлийг бүрэн гүйцэд зохицуулах боломжийг олгох юм.
Амазон FTC-ийн сорилтыг даван туулж чадах эсэх нь одоохондоо тодорхойгүй байна. Комиссын дарга Лина Хан томоохон технологийн компаниудаас ихээхэн болгоомжилдог. Гэхдээ, FTC амжилтанд хүрнэ гэсэн баталгаа байхгүй байгаа бөгөөд саяхан Meta компани, Within-ийг худалдан авахыг хориглох оролдлогодоо ялагдсан юм. Харин One Medical-ын хувьд, энэ компани нь "Within"-ээс хамаагүй том, тэгээд ч, эрүүл мэндийн үйлчилгээ нь хүмүүсийн хувийн нууцтай холбоотой асуудал үүсгэдэг салбар гэдгээрээ ялгаатай тул, шийдвэрийг хүлээх л үлдэж байгаа аж.








