Anu.mn
`Альтернатив, өөр хувилбарын уураг`: Их Британийн сургуулийн сурагчдын цайны газарт үдийн ...

`Альтернатив, өөр хувилбарын уураг`: Их Британийн сургуулийн сурагчдын цайны газарт үдийн хоолонд хорхой өгөх болно

Fri Jun 10 2022
`Альтернатив, өөр хувилбарын уураг`: Их Британийн сургуулийн сурагчдын цайны газарт үдийн хоолонд хорхой өгөх болно

Их Британийн Уэльсийн дөрвөн бага сургуулийн гуанзны цэсэнд шавжтай хоол бий болно. Энэ төслийг санаачлагчид, энэхүү туршилт нь хүүхдүүдэд өөр хувилбарын буюу "альтернатив уураг" ямар ашигтай болохыг ойлгоход тусална гэж Snob мэдээлэв.

Төсөлд 4-11 насны сурагчид оролцох бөгөөд санаачлагчид, "Бид хүүхдүүдийг “альтернатив уураг” нь зөвхөн ирээдүйн хоол биш, харин бодит зүйл гэдгийг ойлгуулахыг хүсч байна" гэсэн байна. Шавж нь уураг, амин дэмээр баялаг мөн өсгөж үржүүлэхэд, шувууны аж ахуйгаас 75 хувиар бага нүүрстөрөгч ялгаруулдаг гэдгийг эрдэмтэд онцолж байв.

Их Британид өдөр тутмын хоол хүнсэндээ шавьж хэрэглэх нь түгээмэл зүйл биш юм. Гэсэн ч судлаачдын үзэж байгаагаар, шавж нь дэлхийн хоёр тэрбум гаруй хүний ​​хоолны цэсний нэг хэсгийг бүрдүүлдэг гэсэн дүгнэлт гарсан байна. Үүний зэрэгцээ шавж нь талх, шоколад, жимсний шүүс зэргийн агуулгад ордог аж. Эрдэмтэд, туршилтын хугацаанд хийсэн бүхий л судалгаагаар, шавжнууд бүтэн, бүхэл хэлбэрээрээ байхдаа хүмүүсийг сэжиглэж, жигших, айх байдалд оруулдаг, харин жижиглэж буталсан хэлбэрээр хоол тэжээлд оруулахад хүмүүс ердийн байдлаар хүлээн зөвшөөрч буй нь харагдсан гэж судалгааны үр дүнгийн тайландаа дурджээ.

Хүнс тэжээлийн шавжны хэрэглээг дэмжих олон улсын платформ (IPIFF)-ын судалгаагаар шавж 390 сая хүний ​​хоол тэжээлд орно гэсэн үр дүн гарчээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн