August
9
2022
Anu.mn
Мэдээ
Але ба лагер шар айрагны ялгаа юу вэ?
Але ба лагер шар айрагны ялгаа юу вэ?
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/59a5237c6fb9a499eab9bf29a18b131e1c298f89-389x492.jpg
Билгүүн
Але ба лагер шар айрагны ялгаа юу вэ?
districtbrewing.ca

2022 оны 8-р сарын 5-нд Олон улсын Шар айрагны Өдрийг тэмдэглэж өнгөрүүлжээ. Харин АНУ-д Үндэсний Шар айрагны Өдөр нь жил бүрийн 4-р сарын 7-нд болдог байна. Эдгээр өдрүүдээр энэхүү хөөсөрхөг, гашуун мөртлөө амтат ундааг илүү сайн мэдэх хамгийн тохиромжтой цаг юм. Та хөнгөн, зөөлөн амттай эсвэл хүчтэй, өтгөн хар шар айргийг илүүд үздэг эсэхээс үл хамааран пабын сонгодог нектарын талаар сурах зүйл их бий. Энэ хоёр төрлийн шар айрагны алийг нь сонгох талаар товчоор хүргэе.

Але гэж юу вэ?
Але шар айргийг нэрэх уламжлалт арга нь исгэх савны дээд хэсэгт цуглардаг мөөгөнцөр, хөрөнгөөр исгэж хийнэ. Ингэхдээ илүү дулаан температурт исгэх бөгөөд ихэвчлэн удаан хадгалдаггүй. Мэдээж бүх craft шар айраг нь але байдаггүй. Учир нь але-ийг илүү бага хугацаанд хадгалах шаардлагатай байдаг. Але нь шар айрагны хамгийн эртний хэлбэр гэж тооцогддог бөгөөд лагер шар айрагнаас өмнө үүсчээ.

Амтны хувьд лагер-аас арай илүү гашуун, исгэлэн, хүчтэй спиртний агууламжтай байна.
Але-ийг ерөнхийд нь тодорхойлбол:

- Бараан ба булингартай өнгөтэй.
- Хөрөнгийн хүчтэй үнэр, исгэлэн амт.
- Улаан буудайн, үр тарианы ба нарс модны онцгой амт.
- Илүү гашуун.
- Илүү их согтоох бодис/алкоголь агуулна.

Мөн маш олон төрлийн але-ууд байдаг бөгөөд хамгийн түгээмэл нь:
- Цайвар але/Pale ales
- Хар бор хатуу/Porters
- Хар, бараан/Stouts
- Улаан буудайн шар айраг/Wheat Beers
- Исгэлэн/Sours

Лагер гэж юу вэ?
Але-аас ялгаатай нь лагер шар айргийг исгэх хөрөнгө нь исгэх савны ёроолд тунардаг. Мөн сэрүүн нөхцөлд урт хугацаагаар исгэх ба хөрөнгийнх нь мөөгөнцөр спиртний тэсвэрлэл багатай байдаг. Лагер шар айрагны амт нь бусад шар айрагнаас харьцангуй зөөлхөн, бага гашуун байдаг.

Мөн лагер нь хамгийн элбэг шар айраг юм. Та Miller High Life, Stella Artois, Budweiser, PBR, Coors зэрэг лагеруудыг мэддэг байх.

Лагер шар айрагнуудыг ерөнхийд нь тодорхойлбол:

- Амтлаг, "цэвэрхэн" амттай, ерөнхийдөө сахарын агууламж өндөр.
- Гашуун ба чихэрлэг, аль алийг баланстай, тэнцвэртэйгээр агуулна.
- Исгэх явцад хөрөнгийн хүчтэй үнэрийг ялгаруулна.
- Өнгө нь цайвар, тунгалаг.
- Але-аас бага гашуун болон исгэлэн, илүү их хөөсөрдөг (карбонатлаг).

Тэгэхээр энэ 2 төрлийн шар айрагны ялгааг дээрхээс онцолвол,
Гол ялгаа нь исгэх явцын хугацаа ба хөрөнгийн ялгаа бөгөөд мэдээж амт, спиртийн агууламж мөн үүнд багтаж байна.

Лагер гэдэг нэр нь "хадгалах" гэсэн утгатай герман хэлний "lagern" гэсэн үгнээс гаралтай. Лагер нь илүү удаан исгэгддэг тул илүү их хэмжээний дайвар бүтээгдэхүүнүүд ялгарч, амт нь шар айрагны хурц нарийн амтыг төрүүлдэг.
Харин илүү хурдан исгэдэг але нь илүү өтгөн, баялаг амттай байдаг.

Эх сурвалж: usatoday.com ба districtbrewing.ca

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.