Aldi-гаас зарим бүтээгдэхүүнийг нь ердөө 25 центээр хэрхэн худалдаж авах вэ?
Thu Sep 01 2022
TikTok хэрэглэгч, нэгэн Америк эмэгтэй Aldi хүнсний дэлгүүрээс нэг барааг ердөө 25 центээр авдаг стратегийнхаа талаар хуваалцсаныг thesun.com-д мэдээлэв.
Aldi бол АНУ-ын хамгийн боломжийн үнэтэй, алдартай хүнсний дэлгүүрүүдийн нэг юм. TikToker @arit_shops 25 центээр Aldi-гаас ямарч бүтээгдэхүүнийг худалдаж авах боломжтой гэсэн нь худалдан авагчидын гайхширлыг төрүүлээд байна. Үүний зэрэгцээ энэ дэлгүүр нь тэрэг түрээслэхэд 25 цент авдаг, гэтэл TikToker бусад барааг үүнтэй ижил үнээр хэрхэн худалдаж авах боломжтойг тайлбарласан байна.
ТикТок дээр өөрийгөө Aldinerd гэдэг Ари, Aldi болон бусад алдартай хүнсний дэлгүүрүүдэд худалдан авалт хийх зөвлөмжийг байнга нийтэлдэг бөгөөд саяхны нэгэн бичлэгтээ тэрээр ногоон багцалсан ногоо, гурилан бүтээгдэхүүнээр дүүрэн тэрэг үзүүлж, нэг багц болон хайрцаг нь ердөө 25 центийн үнэтэй гэсэн байна.
Энэхүү хямд үнийн нууцыгAldinerd өдрийн аль цагт дэлгүүр орсонд оршдог гээд, "Хаахаас нь өмнөхөн Aldi-д худалдан авалт" хийхийг, мөн дэлгүүрт очих хамгийн тохиромжтой цаг нь хаагдахаас өмнөх 45 минут гэжээ. Энэ үед, Aldi тодорхой бараа бүтээгдэхүүнүүддээ асар их хөнгөлөлт үзүүлж, хадгалах хугацаа нь дуусч байгаа хүнсний бүтээгдэхүүндээ томоохон хөнгөлөлт үзүүлдэг байна.
Жишээлбэл, Аригийн тэргэн дээрхи сармис, боов, талх, жижиглэсэн ногоонууд – бүгд хадгалах хугацаа богинотой бүтээгдэхүүнүүд юм. Тэрээр, баасан ба ням гарагийн орой маш их хямдардаг, мөн хугацаа нь дууссанаас хойш нэгээс гурав хоногийн дараа бараа бүтээгдэхүүнүүдэд томоохон хөнгөлөлт үзүүлдэг гэсэн байна. Түүний энэ тактикаар хийсэн хамгийн сайн худалдан авалт нь ердөө 87 центээр хулд загасны хоёр филе худалдаж авсан явдал гэнэ.
TikTok-ын өөр нэгэн сэтгэгдэл бичигч саяхан Aldi дотроос 25 центийн үнэтэй бяслаг, салат авсан гэж бичжээ.
Мөн “Өнгөрсөн долоо хоногт надад ийм зүйл тохиолдсон. Бид нийтдээ 3 доллараар тахианы мах, 3 боодол салат, 4 блок бяслаг худалдаж авсан” гэж бас нэг хэрэглэгч бичжээ.
Гэтэл зарим хэрэглэгчид Aldi-д ажилладагаа бичээд, тэдний ажилладаг дэлгүүрт ийм урамшуулал байдаггүй, харин нээгдсэн даруйдаа өглөө эрт хөнгөлөлт байдаг. Aldi хугацаа нь дуусах дөхөхөөр гурилан бүтээгдэхүүний үнийг тогтмол бууруулж, хямдралтай барааг том шошго нааж онцолдог,талх харийн боов нь ихэвчлэн хугацаа нь дууссанаас хойш хэд хоногийн турш сайн байдаг тул чанарт нь санаа зовох хэрэггүй гэж бичсэн байна.
Хэрэв хямдралтай бараа таарахгүй байгаа бол, Ари дэлгүүрийн ажилтнаас асуухыг зөвлөжээ.
Aldi-д хамгийн их хэмнэлт гаргах зөвлөмжүүд,
Мягмар гарагийн орой хамгийн алдартай бараануудын нэг болох Aldi Finds-ыг их хэмжээгээр нөөцөлдөг тул та ихэнхдээ лхагва гаригт Aldi-гаас хамгийн сайн хямдралтай авах боломжтой.
Хэрэв та глютенгүй хоол иддэг бол Aldi бэлэн хоол, хөнгөн зууш, амттан зэрэг өндөр чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгодог.
Мөн та онлайнаар эсвэл өөрөө худалдан авалт хийж Aldi-гийн бүх хөнгөлөлтийг авах боломжтой.
iPhone эсвэл Android төхөөрөмж дээрээ Aldi Store програмыг суулгасан хэрэглэгчид хэд хэдэн нэмэлт хөнгөлөлт авах боломжтой. Энэхүү програм нь Aldi-ийн долоо хоног бүрийн купоноор дүүрэн зарыг агуулдаг бөгөөд хэрэглэгчдийг Aldi-ийн хямдралын жагсаалтын сүүлийн үеийн мэдээллээр хангадаг.
Aldi-гийн саналуудаас гадна та Aldi чекийг хүлээн авдаг програм болон бэлэн мөнгөний купоны програмуудыг ашигласнаар илүү их хэмнэлт авах боломжтой.
Хэрэв таны худалдан авалтад ямар нэг зүйл буруу болвол энэ дэлгүүрийн буцаалтын маш өгөөмөр бодлогыг ашиглаарай. Буцаахдаа бүтээгдэхүүнээ солих боломжтой эсвэл мөнгөө буцааж авах баталгаатай байдаг байна.
Эх сурвалж: forumdaily.com








