Airbnb дэлхий даяар түрээсийн байруудад нь үдэшлэг зохион байгуулах, шоудахыг хориглож байна.
Wed Jun 29 2022
Airbnb сайтад жагсаасан богино хугацаагаар түрээслэх үл хөдлөх хөрөнгүүдэд үдэшлэг зохион байгуулах, шоудахыг хориглож байгаагаа Мягмар гарагт зарлалаа.
Сан-Францискод төвтэй Airbnb, энэ хориг нь хүчирхийлэл, дүрэм зөрчих, эрүүл мэндийн асуудлыг бууруулахад нөлөөлсөн гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд бүртгэлтэй түрээсийн байр, үл хөдлөх хөрөнгүүдэд үдэшлэг зохион байгуулсан талаарх мэдээлэл жилийн өмнөхөөс 44%-иар буурсан байна гэжээ. Өнгөрсөн онд 6600 гаруй түрээслэгчид, зочидыг холбогдох зөрчлийн улмаас түдгэлзүүлсэн гэж тус компани мэдэгдэв.
Airbnb 2019 онд, Калифорнийн булангийн захын хороолол Оринда дахь байшинд болсон Halloween-ы баярын үдэшлэгт буудалцаан болж, хэд хэдэн хүн амиа алдсаны дараа үдэшлэгт хатуу арга хэмжээ авч эхэлсэн юм.
Тухайн үед компани нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Airbnb-ийн байршилуудад үдэшлэг хийж байгаа талаар сурталчилгаа хийхийг хориглож, "өндөр эрсдэлтэй" захиалгыг нягт шалгана гэдгээ анхааруулан, Airbnb-ийн үдэшлэг хийхийг хориглосон дүрмийг дагаж мөрдөөгүй түрээслэгчдийг түрээсийн байрнаас гаргана гэж мэдэгдэж байсан.
Мөн 2020 онд, тус компани нь коронавирусын дэгдэлтийн улмаас хүмүүсийг олноор цугларахад тавигдах хязгаарлалтыг дагаж мөрдөхийн тулд дэлхий даяар өөрийн үл хөдлөх хөрөнгүүдэд үдэшлэг, шоу хийхийг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргасан. Гэвч хүмүүс цар тахлын улмаас баар цэнгээний газрууд хаалга үүдээ бариснаас болон түрээсийн байшингуудад илүү их үдэшлэг зохиож байсан тул энэ үеэр Airbnb-ийн байршил дахь үдэшлэгийн тоо нэмэгдсэн гэж Airbnb мэдэгдсэн байна.
Мягмар гарагт энэхүү хоригийг бүрмөсөн болгохын зэрэгцээ Airbnb түрээсийн байран дахь 16 хүний тоотой байх хязгаарлалтыг цуцална гээд, энэ нь Ковид-19-ийн эсрэг вакцин гарахаас өмнө эрүүл мэндийн асуудлаас үүдэлтэй байсан хязгаарлалт байсан юм гэжээ.
Эх сурвалж: theguardian.com








