АНУ-ын хий үзэгдэлтэй галт тэрэгний эдгээр 9 аялал нь харанхуйд аялах сэтгэл аягүйцэм орчин, хуучны сэтгэл сэрдхийм дээр үеийн байдлыг, сонгодог Halloween-ийн айдастай хослуулсан гайхалтай зохиомж бөгөөд хэн ч сэтгэл хангалуун бус хоцрохгүй гэж OnlyInYourState мэдээлэв.
1. Oklahoma Railway Museum Halloween Ride, Oklahoma
Энэ Halloween-ээр та гэр бүлийн шинэ сэргэг, хөгжилтэй, адал явдал хайж байна уу? Хэрэв тийм бол Оклахомагийн төмөр замын музейд хуучин загварын уурын галт тэргээр явж үзээрэй. Галт тэрэг бүхэлдээ Halloween-д зориулж чимэглэгдсэн бөгөөд та хаашаа ч харсан сэдвийн дагуу хувцасласан хүмүүсийн найрсаг царайг харах болно. Энэ үедээ "бүгд тавцан дээр" гэсэн команд сонссон даруйдаа цаг хугацаа буцсан мэт орчин нөхцөлд орж гайхалтай мэдрэмжид автна. Оклахома хотын төмөр замын музей нь Оклахома хотын төвд байрладаг бөгөөд аялал нь ойролцоогоор 40 минут үргэлжилнэ. Halloween-н аялалыг зөвхөн 10-р сарын 30, 31-нд санал болгож байгаа тул тасалбараа яг одооноос захиалахгүй бол маш хурдан дуусдаг байна.
Хаяг: Oklahoma Railway Museum, 3400 NE Grand Blvd, Oklahoma City, OK 73111, USA
2. Hoosac Valley Legends Twilight Train, Massachusetts
Та аливаа газар нутгийн хуучны түүхийг сонирхдог уу? Эртний оршуулгын газрууд таны биеийг зарайтал айлгах уу? Та аймшгийн ярианд дуртай юу? Хэрэв тийм бол Hoosac Valley Legends Twilight Train яалт ч үгүй танд зориулагдсан. Berkshire Scenic Railroad Museum дахь Hoosac Valley-ийн шинэ үйлчилгээ нь Массачусетсийн баруун хэсгийн үзэсгэлэнт Беркшир толгод дахь Адамс ба Хойд Адамс хоёрын хооронд аялах сонирхолтой, танин мэдэхүйн галт тэрэгний аялалыг санал болгож байна. Энэхүү галт тэрэгний аялал нь тус бүс нутгийн төмөр замын баялаг түүхийг судлах амьд түүхийн үзэсгэлэн бөгөөд Хойд Беркширийн нутаг дэвсгэрт орших хэзээнээс алдартай соёлын дурсгалт газруудаар аялуулж, мөн энэ намар энэхүү аймшигт галт тэрэг таныг энэ нутгийн хамгийн аймшигт газруудад хүргэж дайран өнгөрүүлэх болно!
Хаяг: Hoosac Valley Train Ride, 3 Hoosac St, Adams, MA 01220, USA
3. The Spookomotive Train Ride, California
Энэ 10-р сард Калифорниа мужийн төмөр замын музейд жил бүр болдог хий үзэгдэлтэй галт тэрэгний аялалд оролцоорой. Калифорниа мужийн цэцэрлэгт хүрээлэн, Калифорнийн төмөр замын музей ба мужийн сан хамтран, хүмүүсийн олон тооны эрэлт, хүсэлтийн дагуу 10-р сарын амралтын өдрүүдээр Хуучин Сакраменто дахь Spookomotive галт тэрэгний аялалын санал болгож байна. Сакраменто хотын төвөөс гарсан энэхүү аймшигт аялал таныг намрын навчит ой, аймшигт үзмэрүүдийн дэргэдүүр аялуулан мэдрэмжийг тань шалгах болно. Галт тэргийг тусгайлан тохижуулж, ажилчид нь сэдвийн дагуу улирлын хувцас өмссөн байх бөгөөд таныг ч мөн өөрийн сонирхолтой аймшигт гоёлоо өмсөхийг зөвлөж байна. Хуучны түгшим орчин байдал, мөн хий үзэгдэлтэй ч таарна. Энэ галт тэрэгний аялал нь гэр бүлийн аялалд тохиромжтой.
Хаяг: California State Railroad Museum, 125 I St, Sacramento, CA 95814, USA
4. The Haunted Ghost Train, Nevada
Жил бүр Эли дахь Невада мужийн хойд төмөр зам нь хуучны галт тэрэгнүүдээ айдсын хөдөлгөөнт үйлдвэр болгон хувиргадаг. Haunted Ghost Train нь таныг үхтэл айлгаж, мөн инээлгэхэд бэлэн 100 гаруй сайн дурынхантай. Та энэ аялалын үед, нисдэг үл таних биетүүд, толгойгүй морьтон, сүнс болон бусад аймшигтай амьтадтай тулгарах болно. Галт тэрэгний аяллыг жил бүр 100 орчим сайн дурынхан явуулдаг бөгөөд тэд танд аймшигтай мэдрэмж төрүүлэхийг хичээж амжилттай биелүүлдэг. Сүнстэй галт тэрэгний тасалбараа эрт аваарай, эс бөгөөс суудал олдохгүй!
Хаяг: Nevada Northern Railway Museum, 1100 Ave A, Ely, NV 89301, USA
5. Headless Horseman Halloween Train, Washington
Жил бүрийн намар Chelatchie Prairie Railroad 10-р сарын дундуур ургацын баяр тэмдэглэж, намрын навчис хөглөрсөн замаар аялал хийдэг. Харин та Halloween-д дуртай бол сарын сүүл хүртэл хүлээ. “Толгойгүй морьтон” Halloween-ы галт тэрэг 10-р сарын сүүлийн амралтын өдрүүдээр явдаг бөгөөд энэ нь үнэхээр аймшигтай.
Хаяг: Chelatchie Prairie Railroad, 207 Railroad Ave, Yacolt, WA 98675, USA
6. Ghost Train at Boothbay Railway Village, Maine
Boothbay Railway Village бол ерөнхийдөө амрах, аялахад сайхан газар. Гэвч жилд нэг удаа шулам, гоблин нар сүнсний галт тэргэнд суухаар төмөр замын энэхүү сонин тосгонд ирдэг. Та орон нутгийн ландшафтаар аялж, янз бүрийн гайхалтай аймшигтай дүрүүдтэй таарна. Энэ аялал нь бүх насныханд таатай байхаар зохиомжтой. Halloween-д дуртай ч туулайн хувцасыг илүүд үздэг хүмүүсийн хувьд энэ бол төгс үйл ажиллагаа юм!
Хаяг: Railway Village Museum, 586 Wiscasset Rd, Boothbay, ME 04537, USA
7. The Halloween Train at Wheaton Miniature Train and Ovid Hazen Wells Carousel, Мэрилэнд
Wheaton Miniature Train болон Ovid Hazen Wells Carousel дахь Halloween галт тэрэг нь Мэрилэнд дахь, хүмүүсийн хамгийн их дуртай очдог газар бөгөөд жилийн турш хүүхэд, насанд хүрэгчдийн анхаарлыг татдаг. Гэхдээ жилд нэг удаа энэ галт тэрэг хий үзэгдлийнх болж хувирдаг! Вашингтон ДС-гээс 40 минутын зайд орших Wheaton цэцэрлэгт хүрээлэнд байрладаг энэхүү зугаа цэнгэлийн газар жил бүрийн 10-р сард аймшигт адал явдалын үүр болж хувирдаг. Айж цочиж, гайхширч хөөрч чангаар хашгирч орилсон гарцаагүй сэтгэл хөдөлгөм аялалыг хүсвэл Wheaton руу явж, Halloween-ны галт тэргэнд суу!
Хаяг: Wheaton Miniature Train & Carousel, 2002 Shorefield Rd, Silver Spring, MD 20902, USA
8. Ghost Train of No Return, Iowa
Pleasant уулаас Midwest Central Railroad-ийн Сүнстэй галт тэрэгний аялал нь 1.5 км-ийн аялал бөгөөд үнэхээр аймшигтай мөчүүдийг авчирдаг ч бяцхан аялагчдыг тийм ч их айлгахгүй. Уурын зүтгүүрт галт тэрэгнүүдэд суун замдаа олон үзэсгэлэнт газруудаар аялах болно. Та олон аймшигтай дүрсүүдийг харж, сүнстэй байшинд эр зоригоо сорих боломжтой.
Хаяг: Midwest Haunted Rails, 405 E Thresher Rd, Mt Pleasant, IA 52641, USA
9. New Hope Railroad, Pennsylvania
Пенсильвани дахь энэ намрын галт тэрэгний аялал таныг төмөр замын аймшигтай адал явдалд хөтлөх болно. Та аймшигт сюрприз, аймшигт учрал, тэр ч байтугай аймшигт эрдэнэ шишийн төөрдөг байшингаар дүүрэн нэг цагийн аялалаар New Hope ойгоор аялах болно.
Хаяг: New Hope Railroad, Stockton Ave, New Hope, PA 18938, USA
Эх сурвалж: forumdaily.com