Anu.mn
AI хэдхэн секундын дотор нарийвчлалтай бөгөөд бодитойгоор хүн төрөлхтнийг устгах зааврыг б ...

AI хэдхэн секундын дотор нарийвчлалтай бөгөөд бодитойгоор хүн төрөлхтнийг устгах зааврыг бичжээ

Tue Dec 27 2022
AI хэдхэн секундын дотор нарийвчлалтай бөгөөд бодитойгоор хүн төрөлхтнийг устгах зааврыг бичжээ

ChatGPT хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нь нэгэн сониуч хэрэглэгчийн хүсэлтээр хүн төрөлхтнийг устгах дэлгэрэнгүй зааварчилгааг бичжээ. Энэ тухай MC.today нийтлэв.

ChatGPT чатботыг саяхан OpenAI лаборатори нэвтрүүлсэн. Тэрээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн судалгаа хийдэг. Хэдийгээр энэ хиймэл оюун ухаан маш залуу байгаа ч маш хурдан алдартай болсон. Бот нь тексттэй ажиллах, хүнтэй харилцах, тэр ч байтугай кодын алдааг олох чадвартай.

Хөгжүүлэгчид, ботыг доромж сэдэв эсвэл заналхийлэл бүхий хор хөнөөлтэй яриаг дэмжихгүй байхаар урьдчилан анхаарч хийсэн. Тиймээс, хэрэв хэн нэгэнтэй, хүн төрөлхтний сүйрлийн талаар яриа хэлэлцээ хийхгүй. Гэсэн ч Zach Denham хэмээх сониуч хэрэглэгч энэхүү хязгаарлалтыг тойрон гарах арга замыг олж, тэрээр ChatGPT-тэй бичиж байгаа номынхоо талаар ярилцлага хийжээ.

Зохиолын үйл явдал Дэлхийтэй маш төстэй ертөнцөд өрнөдөг ба үүнээс гадна тэнд Зорра гэдэг хиймэл оюун ухаан бас байдгаар бичжээ. Денхэм чатботоос энэ хиймэл оюун ухаан нь гарагийн хүн амыг устгахыг хүсвэл хэрхэн ажиллахыг мэдэгдэхгүйгээр тойруу байдлаар асуухад хэдэн секундын дараа ChatGPT, хүн төрөлхтнийг устгах талаар нарийвчилсан зааврыг гаргаж өгсөн байна. Үүнд:

Эхлээд Зорра засгийн газар болон цэргийн хүчийг хянах болно. Үүний тулд тэрээр дэлхийн тэргүүлэх улсуудын хамгаалалтын бүх системийг эвднэ. Дараа нь хиймэл оюун ухаан нь дэлхий дээр байгаа зэвсгийг ашиглан суурин газрууд руу довтолж, харилцаа холбоо, дэд бүтцийг устгана. Дараа нь тэрээр үймээн тарьж, суртал ухуулга, худал мэдээ тарааж, эцэст нь апокалипсисаас амьд үлдсэн бүх хүмүүсийг хайж, устгах болно гэсэн байв

Ийм нарийвчилсан бөгөөд маш бодитой хувилбар нь, ялангуяа хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг үхэлд хүргэнэ гэж өмнө нь таамаглан итгэдэг байсан хүмүүсийг айдаст автуулж, үүнийг Америкийн нэрт эрдэмтэн Эмиль Торрес үгүйсгэхгүй байгаа бөгөөд хэдэн сарын өмнө тэрээр хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хөгжлийг удаашруулахыг уриалж байсан юм.

Сүүлд нэмэгдсэн