Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/10/2026
Anu.mn
Агаарын аялалын үеэр "онгоц" горимыг яагаад асаадаг вэ, мөн жижиг ухаалаг гар утас маань а ...

Агаарын аялалын үеэр "онгоц" горимыг яагаад асаадаг вэ, мөн жижиг ухаалаг гар утас маань асар том онгоцонд үнэхээр хор хөнөөл учруулах уу?

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sat Oct 08 2022
Агаарын аялалын үеэр "онгоц" горимыг яагаад асаадаг вэ, мөн жижиг ухаалаг гар утас маань асар том онгоцонд үнэхээр хор хөнөөл учруулах уу?

Гар утасны "Нислэгийн горим" гэж юу вэ, хэрэв нислэгийн үед энэ горим дээр тавихгүй бол 50 метр урт, 4.5 тонн жинтэй онгоцонд хэрхэн нөлөөлөх талаар Deseret мэдээлэв.

Агаарын тээврийн бүх зорчигчидыг онгоцоор зорчихдоо утсаа “онгоц”-ны горимд шилжүүлэхийг шаарддаг. Онгоцны горим нь утсыг унтрааж, үүрэн сүлжээнд холбогдох боломжийг хаадаг.

Гар утас нь дохио, онгоцны удирдлага, нислэгт саад учруулж, нийт нислэгийн аюулгүй байдалд нөлөөлдөг гэж олон хүн үздэг. Гэтэл, онолын хувьд ийм хөндлөнгийн оролцоо нөлөөлөх боломжгүй,  батлах дорвитой нотлох баримт байхгүй гэж үздэг байна. Харин нисгэгчид, “Хэдий нотлох баримт байхгүй ч, дараа нь харамссанаас баталгаатай аюулгүй байх нь дээр. Ийм зүйл тохиолдоогүй байх нь тохиолдохгүй гэсэн үг биш юм” гэсэн үзэл баримталдаг.

АНУ-ын Airways компанийн тэтгэвэрт гарсан нисгэгч Жон Кокс: "Гар утас нислэгийн үеэр маш олон антеннуудтай зэрэг холбогдно. Энэ нь асуудал үүсгэх боломжтой” гэжээ.

FCC нь онгоцонд гар утсыг хориглосон хэвээр байгаа ч аялагчид Delta, United зэрэг  агаарын тээврийн компаниудын нислэгийн үед төлбөртэй интернет ашиглах боломжтой байна.

АНУ-ын Харилцаа Холбооны Комисс 1991 онд уг хоригийг нэвтрүүлж, 2007 онд нэмэлт өөрчлөлт оруулж, зөөврийн компьютер болон тоглоомын электрон төхөөрөмжийг мөн хориглосон юм. 2013 онд “Гар утсаар 3 км-ээс дээш өндөрт ярихыг зөвшөөрдөг Европ  жишгийг нэвтрүүлэх” санал тавьсан ч, комиссоос,” Нислэгийн үед гар утсаа “онгоц”-ны горимд тавихгүй байх нь аймшигтай биш боловч, болгоомжтой байх нь хэзээ ч буруутахгүй” хэмээн үзэж татгалзсан юм.

Сүүлд нэмэгдсэн