Anu.mn
Афганистаны зүүн хэсэгт болсон 5.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн амь ...

Афганистаны зүүн хэсэгт болсон 5.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн амь үрэгджээ

Wed Jun 22 2022
Афганистаны зүүн хэсэгт болсон 5.9 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн амь үрэгджээ

(CNN) Афганистаны зүүн хэсэгт лхагва гарагт болсон 5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 900 гаруй хүн амь үрэгдэж, олон зуун хүн бэртэж гэмтжээ гэж тус улсын гамшгаас хамгаалах алба мэдэгдэв.
Энэ газар хөдлөлт нь сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Ази тивд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт бөгөөд Талибанчуудын эрхшээлд байгаа тус улс өлсгөлөнгийн хямралд өртөж байгаа энэ үед тохиож байна.

АНУ-ын Геологийн Судалгааны байгууллагаас (USGS) мэдээлснээр тус улсын Пакистантай хилэлдэг Хост хотоос баруун өмнө зүгт 46 километрийн зайд (28.5 миль) шөнийн 01:24 цагт газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлт 10 километрийн (6.2 миль) гүнд бүртгэгдсэн гэж USGS-ийн мөн мэдээлсэн байна.

Амиа алдагсдын тоо 900 гаруй болж, 600 гаруй хүн шархадсан гэж тус улсын Гамшгаас хамгаалах яамны дэд сайд Шарафуддин Муслем лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Афганистаны усны нөөцийн менежментийн мэргэжилтэн Нажибулла Садид хэлэхдээ, газар хөдлөлт нь тус бүс нутагт хүчтэй улиралын бороо орсонтой давхцаж, шавар болон бусад байгалийн материалаар баригдсан уламжлалт байшингууд нь амархан нурах, эвдрэлд өртөмтгий болсон байсан гэжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хүргэхээр эмч нарын баг, долоон нисдэг тэрэг илгээсэн гэж Афганистаны Батлан хамгаалах яам лхагва гарагт твиттер хуудсандаа мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Image

Сүүлд нэмэгдсэн