Anu.mn
Ачаагаа алдагдахад хүргэдэг зорчигчидын алдаа

Ачаагаа алдагдахад хүргэдэг зорчигчидын алдаа

Mon Mar 11 2024
Ачаагаа алдагдахад хүргэдэг зорчигчидын алдаа

Нислэгийн үеэр ачаа нь алдагдах нь, аялалын төлөвлөгөөнд ноцтой саад учруулдаг хамгийн таагүй зүйл юм. Гэтэл ачаагаа алдсан олонхи зорчигчид өөрсдөө нийтлэг нэгэн алдаа гаргадаг нь тогтоогдсон бөгөөд агаарын тээврийн компаниуд үүнд буруугүй болж таардаг байна. Нисэх буудлын ачаа тээшний ажилтнуудын үзэж байгаагаар, ачаа тээш алдагдах гол шалтгаан нь, зорчигчид нислэгтээ оройтож бүртгүүлдэгтэй холбоотой гэж “Only in Your State" мэдээлжээ.

Нислэгтээ хоцорч, оройтож ирэх нь, ачаа тээшээ алдах эрсдэлийг маш их нэмэгдүүлдэг бөгөөд оройтож бүртгэгдсэн ачаа, тээш тэр дороо онгоцонд ачигдах боломжгүй байдаг. Учир нь, нислэгийн аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай, таны ч аюулгүй байдлыг хангах, заавал хийгдэх ёстой, цүнх, тээш бүрийг сканнердах, ачааны аюулгүй байдалд шалгалт хийх ажиллагаанд дор хаяж нэг цаг зарцуулдаг байна. Үүний дараа л ачаа тээшийг тээвэрлэж, онгоцонд ачдаг. Хэрэв тухайн онгоц хөөрөхөд хэдийн бэлэн болсон бол нисэх багийнхан ачаа тээшний тасалгааг дахин онгойлгож, оройтсон тээшийг ачихын тулд нислэгээ хойшлуулж болохгүй нь хэн бүхэнд ойлгомжтой бөгөөд зорчигч өөрөө аюулгүй байдлын шалгалтаар орж, онгоцондоо амжиж сууж чадсан ч, ачаа тээш нь онгоц хөөрсний дараа, шалгалтын явцад байж байх боломжтой. Энэ нь, ачаа тээш алдагдах гол шалтгаан болж, будилаан үүсгэдэг гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн