Anu.mn
Ачаа тээшний эвдрэл гэмтэл илүүтэй гаргадаг агаарын тээврийн компаниуд

Ачаа тээшний эвдрэл гэмтэл илүүтэй гаргадаг агаарын тээврийн компаниуд

Tue Nov 15 2022
Ачаа тээшний эвдрэл гэмтэл илүүтэй гаргадаг агаарын тээврийн компаниуд

Ачаа тээш саатахаас дор, шийдэхэд ярвигтай нэг зүйл байдаг нь, эвдэрч гэмтсэн ачааны асуудал юм. Ачаанд бусдаас илүү гамгүй ханддаг зарим агаарын тээврийн компаниудын талаар TravelLeisure мэдээлэв.

АНУ-ын агаарын тээврийн компаниудын дунд American Airlines, 2021 онд ачаа тээшийг хамгийн их гэмтээсэн бөгөөд өнгөрсөн онд 1000 тээш тутамд 7.21, 2020 онд 1000 тээш тутамд 6.30 оногдох хэмжээний тээштэй буруу харьцсан байна гэж FAA мэдээлэв.

Allegiant Airlines нь, 2021 онд тээвэрлэсэн ачааных нь, 1,000 ачаа тээш тутмын ердөө 1.92-нь эвдэрч гэмтсэн тул хамгийн бага гэмтсэн тээштэй компаниар тодорчээ.

Британийн Trifibre-ээс гаргасан шинэ судалгаагаар, олон улсын нэг агаарын тээврийн компани ачаа тээшний эвдрэлийн талаар тэргүүлж байна. Иргэний нисэхийн удирдлагын мэдээллээс харахад, 2015-2020 оны хооронд, зорчигчидоос ирсэн 823 эвдэрсэн ачаа тээшний нэхэмжлэлийн 10 тээш тутмын 1-ээс илүүг Ryanair компани хариуцаж байгаа аж.

Таван жилийн хугацаанд Ryanair компанид эвдэрсэн ачаа тээшний 108 нэхэмжлэл ирсэн нь тус агаарын тээврийн компанийн ачааны 13% нь гэмтсэн гэсэн үг юм. 2015-2020 оны хооронд Emirates-д, ачаа тээштэй буруу харьцсанаас болсон гэсэн 47 нэхэмжлэл ирсэн нь 6% тай тэнцэж байна. Alitalia компани эвдэрсэн ачааны 40 нэхэмжлэлээр удаалж эхний гурван байрт орж байгаа аж. (бүх ачааны 5%).

Хэдийгээр ачаа тээштэй аливаа эвдрэл гарахгүй гэж найдаж  байсан ч, ямар ч тохиолдолд нислэгийн үеэр ачаагаа гэмтсэн эсэхийг шалгаж байх хэрэгтэй. LuggageHero-ийн зөвлөснөөр таны ачаа гэмтсэн тохиолдолд хамгийн түрүүнд хийх зөв зүйл бол нисэх онгоцны буудлаас гарахын өмнө шууд агаарын тээврийн компанитай холбоо барих явдал юм. Мөн хохирлынхоо зургийг авах нь нэхэмжлэл гаргахад тусалдаг бөгөөд олон төлөөлөгчтэй ярилцах магадлалтай тул бүх мессежүүд, яриа харилцаагаа бүртгэж хөтлөхийг зөвлөжээ.

АНУ-д  аялагчид, Тээврийн яамны (DOT) агаарын тээврийн компаниудыг буруу тээвэрлэсэн тээшний төлбөрийг төлөхийг шаарддаг дүрэм журам байдгийг мэдэж байх ёстой.  Мөн агаарын тээврийн компаниуд тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлж болох боловч, илүү төлөх үүрэг хүлээдэггүй гэдгийг мэдэх ёстой . Уг журмаар 3800 доллар байдаг.

Аялал сэргэж буй өнөөгийн нөхцөлд, аялагчид нэмэгдэхийн хэрээр, нислэгүүдийн бүртгэгдсэн ачаа тээштэй холбоотой асуудал үүсэх магадлал 1%-иас бага байгаа тохиолдолд зорчигчид тайван аялаж чадах юм.

Сүүлд нэмэгдсэн