Anu.mn
АББА хамтлагийн виртуал концертын аялан тоглолт

АББА хамтлагийн виртуал концертын аялан тоглолт

Fri May 27 2022
АББА хамтлагийн виртуал концертын аялан тоглолт

Шведийн алдарт АББА хамтлагийн Агнета, Фрида, Бенни, Бьорн нар 14 жилийн дараа анх удаа Лондонд зохиогдсон Abba Voyage шоуныхаа үеэр олны өмнө гарч ирэв. Уг шоуг, Кайли Миноуг, Софи Эллис-Бекстор, Джарвис Кокер и Кира Найтли зэрэг урлагийн одууд, мөн Шведийн хаан Карл XVI Густав эхнэр Сильвиягийн хамт үзжээ.

Image

Энэхүү виртуал концерт нь,1970-д онд хамтлаг ид цэцэглэж байх үеийнх нь дүрээр, SOS, Voulez-Vous и Lay All Your Love On me хит дуунуудыг нь дуулуулж олны хүртээл болгохын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан 2016 оноос эхэлсэн боловсруулалт, хөгжүүлэлтийн үр дүнд бүтсэн технологийн хувьсгал болсон гайхалтай бүтээл юм. Хамтлагийн гишүүд 5 долоо хоногийн турш 160 камерын дор, визуал аватар бүтээх хөдөлгөөн бүртгэгч хувцастай зургаа авахуулсан бөгөөд хэдийгээрхамтлагийн гишүүд эдүгээ 70 гарсан хэдий ч, Хатан хааны ордны балетын бүжиг дэглээч Уэйн Мак Грегорын тусламжтайгаар залуу хүмүүсийн хөдөлгөөнийг гаргаж буулгуулж чадсан нь гайхалтай. Мөн хоёр хэмжээст дүрслэлтэй ч, визуал эффектийн 1000-д зураач оролцсон, асар том дэлгэц дээр гарах уг концерт маш сайн 500-д гэрлийн эффектүүд, тусгалын ойлт, буцалт зэргийн үйлчилэлээр яг жинхэнэ юм шиг харагдаж, Лондонгийн Уэмбли тайзан дээр 42 жилийн өмнө тоглосон сүүлийн концертод буцаан аваачиж шүтэн бишрэгчид, үзэгчидийн сэтгэлийг хөдөлгөн байлдан дагуулж байна. Шоу, Лондонгийн зүүн хэсэгт, 3000 хүнд зориулсан, зориулалтын угсардаг тайзан дээр 2022 оны 12 сар хүртэл тавигдах бөгөөд дараа нь, тайзаа жинхэнэ швед маягаараа хурааж, савлаад замдаа гарах аж. Энэ шоу нь, 1982 онд тарснаасаа хойш дахин аялан тоглолт хийхгүй хэмээн андгайлсан, мянганы босгон дээр сая доллараар 100 аялан тоглолтод оролцох саналаас татгалзаж байсан хамтлагийн гишүүдийн хувьд гайхалтай сайхан боломж болж өгч байгаа юм.

Image

Мөн хоёр хэмжээст дүрслэлтэй ч, визуал эффектийн 1000-д зураач оролцсон, асар том дэлгэц дээр гарах уг концерт маш сайн 500-д гэрлийн эффектүүд, тусгалын ойлт, буцалт зэргийн үйлчилэлээр яг жинхэнэ юм шиг харагдаж, Лондонгийн Уэмбли тайзан дээр 42 жилийн өмнө тоглосон сүүлийн концертод буцаан аваачиж шүтэн бишрэгчид, үзэгчидийн сэтгэлийг хөдөлгөн байлдан дагуулж байна. Шоу, Лондонгийн зүүн хэсэгт, 3000 хүнд зориулсан, зориулалтын угсардаг тайзан дээр 2022 оны 12 сар хүртэл тавигдах бөгөөд дараа нь, тайзаа жинхэнэ швед маягаараа хурааж, савлаад замдаа гарах аж. Энэ шоу нь, 1982 онд тарснаасаа хойш дахин аялан тоглолт хийхгүй хэмээн андгайлсан, мянганы босгон дээр сая доллараар 100 аялан тоглолтод оролцох саналаас татгалзаж байсан хамтлагийн гишүүдийн хувьд гайхалтай сайхан боломж болж өгч байгаа юм.

Эх сурвалж: www.bbc.com/news

Сүүлд нэмэгдсэн