Anu.mn
9-р сарын урамшуулал, хөнгөлөлтүүд: Энэ сард юу худалдаж авах болон юуг авахаас татгалзах ...

9-р сарын урамшуулал, хөнгөлөлтүүд: Энэ сард юу худалдаж авах болон юуг авахаас татгалзах нь дээр вэ?

Wed Sep 07 2022
9-р сарын урамшуулал, хөнгөлөлтүүд: Энэ сард юу худалдаж авах болон юуг авахаас татгалзах нь дээр вэ?

Зун цаг ард хоцорч, Halloween болоход хэдхэн долоо хоногийн хугацаа үлдлээ. 9-р сар биднийг ямар ч сонирхолтой зүйлээр баярлуулахгүй гэж бодож байгаа бол – харин ч энэ сард үнэхээр сонирхолтой худалдан авалт хийх сайхан боломж гарч байна. Яг юуг худалдаж авахад илүү зохистой талаар Money Talks News-д бичжээ.

9-р сарын алдаж болохгүй хамгийн сайн хямдралууд

FlexiSpot: Бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд сандал, суурин ширээ болон бусад ажлын байрны дагалдах хэрэгсэл зэрэг гэрийн, ажлын өрөө, оффисын хямдралтай барааг худалдан аваарай. Тус дэлгүүр 9-р сарын 9-нд “Tech Day” хямдрал зарлаж байгаа бөгөөд мөн өдөр бүрийн хямдрал явагдаж байна.

IHOP: 2x2x2 Өглөөний цайны багцыг ердөө 5 доллараар аваарай. Багцад нь 2 цөцгийтэй шарвин, чанасан 2 өндөг, 2 бэкон эсвэл 2 зайдасны аль нэгийг багтаасан болно. Энэхүү санал нь 9-р сарын 6-аас 10-р сарын 2-ны хооронд (бүх өдрийн турш) хөнгөлөлт үзүүлэх, оролцогч салбаруудад хүчинтэй.

Noodles & Company: 9-р сарын бүх баасан гаригуудаас ням гараг хүртэл Noodles Rewards-ийн гишүүд ямар ч стандарт хэмжээтэй хоол худалдаж авснаар үнэ төлбөргүй “small entree” авна. Нэмж дурдахад, бүх зочид төлбөрөө хийхдээ төлбөрөө цуглуулах боломжтой бөгөөд нэмэлт мөнгийг No Kid Hungry-д хандивлана.

9-р сард худалдаж авууштай 10 зүйлс

1. Зуны хувцас
Намрын эхний сард, дулааны улирал дуусч байгаагаас зуны хувцас худалдаж авахад хамгийн тохиромжтой үе юм. Labor day-ын хямдралын үе нь гайхалтай сайхан боломж, гэхдээ энэ хямдралгүйгээр ч гэсэн томоохон хямдралууд зарлагдсан байгаа.

Хэрэв та хүүхдийн хувцас хайж байгаа бол 2021 оны 9-р сард Cat&Jack болон Cloud Island-ын 20% хямдарсан барааг Target-аас худалдан авах боломжтой. The Children’s Place зэрэг хүүхдэд зориулагдсан дэлгүүрүүдийн 9-р сарын гайхалтай хямдралыг (өнгөрсөн жил 60% хүртэл хямдарсан) анхаарч үзээрэй.

Зөвхөн хүүхдийн хувцас төдийгүй бусад хувцасны хямд үнэ таныг хүлээж байна. Kohl's эмэгтэйчүүдийн хувцаснууддаа 50%-иас доошгүй хямдрал санал болгодог бол Belk эмэгтэй гуталдаа 50%-ийн хямдралыг зарладаг. Jos. A. Bank өнгөрсөн жилийн 9-р сард цамцныхаа анхны үнийг ердөө 3 доллар хүртэл бууруулж байсан тул, энэ жил ч мөн магадгүй юм.

2. Том оврын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
Labor day-ын үе бол том оврын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдаж авахдаа хэмнэлт гаргах боломжтой жилийн хамгийн сүүлийн борлуулалтын үеүүдийн нэг юм.

Өнгөрсөн жил KitchenAid 10%, Samsung 35% хүртэл хямдрал зарлаж байсан. Best Buy болон Lowe's өөрсдийн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүддээ хөнгөлөлттэй байсан ч ангиллаар нь ялгаатай байсан тул тодорхой тоо, хувь хэмжээ заагаагүй. Гэсэн хэдий ч Home Depot, төрөл бүрийн том цахилгаан хэрэгсэлд 53% хүртэл томоохон хямдрал зарлаж байсан.

3. Матрас
Labor day-ын үеэр, онлайн болон ердийн дэлгүүрүүд хямдралтай байдаг тул шинэ матрас худалдаж авахад тохиромжтой цаг юм.

Өнгөрсөн жил, Purple 9-р сард сонгогдсон иж бүрдэлдээ 350 доллар хүртэлх хямдрал өгч байсан бол Macy's матрас, тавилга, хивсээ 20% -иас 65% хүртэл хямдруулж байжээ.
Home Depot, тавилга, матрас болон ор дэрний цагаан хэрэглэл, матрасны дагалдах хэрэгслийг 50% хүртэл хямдруулж байсан.

4. Grills-Мах шарагчууд
Олон хүмүүс намрын сэрүүн өдрүүдээр, хөлбөмбөгийн улирал эхлэх үеэр гадаа мах шарах дуртай байдаг ч дэлгүүрүүд мах шарагчийг зуны хэрэгсэл гэж үздэгээс олон төрлийн grill-үүдээ хямд үнээр зардаг байна.

Home Depot-ын грилл болон гриллийн дагалдах хэрэгсэлд $50 хүртэлх хямдрал санал болгох бол Costway 25%, BBQGuys 60% хүртэл хямдруулж, үнэгүй бараа санал болгоно.

5. Хичээлийн хэрэгсэл
Хэрэв та хичээлийн хэрэгсэл худалдаж авах шаардлагатай хэвээр байгаа бол 9-р сард олон дэлгүүрийн хямдралд анхаарлаа хандуулаарай, учир нь тэд тавиуруудаа цэвэрлэж, намар, өвлийн бараанууддаа зай гаргахыг хичээдэг.

Amazon ерөнхийдөө Amazon Basics-ийг 37% хүртэл хямдруулдаг бөгөөд Office Depot болон OfficeMax нь янз бүрийн хичээлийн хэрэгслийн үнийг 50 гаруй хувиар хямдруулдаг. Өнгөрсөн жил Amazon, Bic бичгийн хэрэгслийн үнийг 81% бууруулж, Pilot үзэгний багцыг 67% хямдруулжээ. Staples ч мөн адил өнгөрсөн жилийнх шигээ 85% хүртэл хямдралтай барааг санал болгох бололтой.

6. Өмнөх үеийн iPhone (магадгүй)
Apple компани жил бүрийн 9-р сард зохион байгуулдаг томоохон арга хэмжээний үеэрээ шинэ iPhone, Apple Watch болон бусад хэрэгслүүдээ зарладаг. Тиймээс шинэ iPhone-ууд гарах өдрөөс хамааран өмнөх үеийн загваруудын үнийг бууруулах төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, хэрэв та шинэ iPhone хайж байгаа бол өнгөрсөн жилийн загварыг сонгосноор шууд хэмнэж болно.

Гэхдээ одоогоор үнийн бууралт бага байх магадлал өндөр байна. Хэрэв та Хар Баасан гараг хүртэл хүлээх боломжтой бол хүлээх хэрэгтэй.

7. Унадаг дугуй
Дулаан өдрүүд энэ сараар дуусах тул дугуй худалдаж авахад тохиромжтой. Олон хүмүүс унадаг дугуйг жилийн турш ашигладаг боловч хүйтэрч эхлэх үед эрэлт багасдаг тул дэлгүүрүүд үнээ хямдруулдаг.

The House, зэрэг дэлгүүрүүд 50% хүртэл хямдрах нь бий. Мөн Sierra-д төрөл бүрийн барааны үнэ 94% хүртэл буурдаг.

8. Цэцэрлэгийн хэрэгсэл
Хэрэв та цэцэрлэгжүүлэлтийн шинэ хэрэгслүүд хайж байгаа бол энэ нь улирлын төгсгөлд маш их хямдардаг зүйлсийн нэг юм.

2 боодол цэцэрлэгжүүлэлтийн бээлий 5 орчим доллар, харин усны хоолойн шүршигч 13 долларын үнэтэй мөн та энэ үнээр 2 хайрцаг шоргоолж устгагч авах боломжтой. Багажны хувьд, хайч 17 доллар, навч үлээгч 20 доллар, салаа гинжин хөрөө 35 доллар, утасгүй тайрагч, машин 55 доллар хүртэл хямдрах болно.

9. Үндэсний кофены өдрийн хямдрал
Жил бүрийн 9-р сарын 29-нд Үндэсний кофены өдөр тохиодог бөгөөд олон зоогийн газар энэ өдрийг хэрэглэгчдээ гайхалтай хямдралаар татах боломж болгон ашигладаг.

Кофе шопуудад заримдаа кофе бүрэн үнэ төлбөргүй байж ч болно, ялангуяа үнэнч үйлчлүүлэгчиддээ ийм хөнгөлөлт үзүүлдэг. Мөн зарим газруудад ямар нэг хямд “donut” худалдаж авснаар дуртай аяга кофегоо үнэгүй авах болно.

10. Улирлын чанартай жимс, хүнсний ногоо
9-р сарын 22-ыг намрын эхлэл гэж үздэг ч, зуны, улирлын чанартай бүтээгдэхүүн худалдаж авах хангалттай хугацаа байна. Та алим, амтат гуа, инжир, усан үзэм, манго, хурма, анар, улаан лооль худалдаж авч болно. Хэрэв та шинэ ногоо хайж байгаа бол хулуу, манжин, цэцэгт байцаа, хаш, ногоон шош, шанцайны ургамал, мөөг, чинжүү, бууцай, амтат төмс зэргийг багтаасан намрын амтыг амтлах хямдралыг ашиглахад бэлэн байгаарай.

9-р сард худалдаж авах хэрэггүй 3 бүтээгдэхүүн

1. Halloween-ы эд зүйлс:
Хэзээ худалдаж авах вэ: 10-р сар
Яагаад: 9-р сард Halloween-ийн бараа бүтээгдэхүүнд эрт хөнгөлөлт үзүүлж болох ч 10-р сард илүү хямдрах болно.

2. Зурагт, телевизор
Хэзээ худалдаж авах вэ: 11-р сар
Яагаад: Хар баасан гараг нь зурагт худалдаж авахад хамгийн сайн сонголт хэвээр байгаа тул хүлээх нь дээр.

3. Намрын хувцас
Хэзээ худалдаж авах вэ: 11 эсвэл 12-р сар
Яагаад: Намрын ямар ч хувцас одоо шинээр дэлгүүрүүдийн тавиурууд дээр ирсэн, brand new байгаа тул дор хаяж нэг, хоёр сарын хугацаанд онцгой хямдрал зарлахгүй. Тиймээс Хар баасан гаригын хямдралын үеийг хүлээсэн нь дээр.

Сүүлд нэмэгдсэн