Тэрээр анх зураг зурах материалын мөнгө байхгүй байсан учраас Excel дээр зурж эхэлсэн ба хурдан амжилтад хүрнэ гэж бодоогүй тул 10 жилийн тусгай төлөвлөгөө гаргаж байсан гэж ярьсныг нь Esquire бичжээ.
Японы 80 настай Тацуо Хориучи нь Microsoft Excel программ дээр зураг бүтээдэг.
Хориучи одоогоос 20-иод жилийн өмнө тэтгэвэрт гараад зураг зурж дуртай зүйлээ хийхээр шийдтэл, тэр даруй нэгэн бэрхшээлтэй тулгарсан нь, түүнд зургийн материалын мөнгө байсангүй. Тиймээс тэрээр компьютерээ ашиглахаар шийдэн янз бүрийн программуудаас Excel-ийг сонгосон бөгөөд зураачийн хэлснээр энэ програм нь хэрэглэхэд хялбар, уян хатан бөгөөд өргөн функцтэй гэсэн байна.
Тэр, амжилтад хурдан хүрнэ гэж бодоогүй, тиймээс “10 жилийн төлөвлөгөө гаргасан”. Эхний гурван жилд зурах ур чадвартаа анхаарлаа хандуулж, хүнсний ногоо гэх мэт эргэн тойрондоо харсан бүх зүйлээ дүрсэлдэг байв.
Дараагийн гурван жилийн хугацаанд Тацуо хэд хэдэн сэдвийг нэгэн зэрэг нэгтгэж, том хэмжээний зургийг бүтээж эхлэв. Дараа нь тэрээр Excel Autoshape Art Contest-д оролцож, дээд шагналыг хүртсэн бөгөөд тэр үеэс түүний зургууд хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн байна. Өдгөө түүний алдар нэр Японоос халин тархжээ.
Түүний бүтээлүүд:
Эх сурвалж: forumdaily.com