Anu.mn
76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг Нью Йорк хотод дуудлага худалдаанд оруулахаа ...

76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг Нью Йорк хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Thu Jul 14 2022
76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг Нью Йорк хотод дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

76 сая жилийн өмнө дэлхий дээр тэнүүчилж байсан Т.Рексийн ойр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг Нью Йорк хотод энэ сард дуудлага худалдаагаар зарна гэж Sotheby's Мягмар гарагт зарлав.

Горгозавр(Gorgosaurus)-ын араг яс нь 7-р сарын 28-нд болох Sotheby's байгалийн түүхийн дуудлага худалдааны онцгойлох үзүүлэн байх болно гэж дуудлага худалдааны төв мэдэгджээ. Горгозавр бол Цэрдийн галавын сүүл үед одоогийн АНУ, Канадын баруун хэсэгт амьдарч байсан “apex” махчин үлэг гүрвэл бөгөөд энэ нь төрөл садан Тиранозаурус(Tyrannosaurus) Батаараас 10 сая жилийн өмнө амьдарч байжээ.

Үлэг гүрвэлийн энэхүү олдворыг 2018 онд Монтана мужийн Хавр(Havre)-аас холгүй орших Жудит голын формац(Judith River Formation)-аас олсон ба бараг 10 фут (3 метр) өндөр, 22 фут (6.7 метр) урттай юм. Мөн бусад бүх мэдэгдэж байгаа Горгозаврын араг яснууд музейн цуглуулгад байгаа бөгөөд энэ нь хувийн өмчлөлд байдаг цорын ганц олдвор юм гэж Sotheby's дуудлага худалдааны газраас мэдэгдсэн байна.

"Би карьерынхаа туршид олон онцгой, өвөрмөц объектуудтай харьцаж, борлуулах завшаан тохиож байсан ч энэ гайхалтай Горгозаврын араг яс шиг гайхшрал төрүүлж, төсөөллийг бий болгох чадвартай нь цөөхөн байдаг" гэж Sotheby's-гийн дэлхийн шинжлэх ухаан ба соёлын тэргүүн Кассандра Хаттон ярьжээ.

Горгозаврын уг чулуужсан олдворыг худалдах үнэ урьдчилсан тооцоогоор 5-8 сая ам.доллар байна.

Эх сурвалж: APnews

Сүүлд нэмэгдсэн