30,000 долларын үнэтэй тасалбартай Элон Масктай уулзуулахаар амласан, сэтгүүлийн танилцуулгад зориулсан үдэшлэгт, жинхэнэ тэрбумтаны оронд, түүнтэй төстэй хуурамч хүнийг оролцуулжээ
Sun May 14 2023
Wall St Magazine сэтгүүлийн анхны дугаарын нээлтийн баярт зориулсан уг үдэшлэг 4-р сарын 27-нд Манхеттэнд болсон бөгөөд 120 гаруй зочид оролцсон байна. Тус үдэшлэгийг зохион байгуулагчид, Илон Маскийг энэ арга хэмжээнд оролцоно гэж сурталчилсан. Гэтэл түүний оронд, зөвхөн гадна байдлаараа ижил төстэй хүн оролцож буйг ажигч, гярхай зарим зочид анзаарснаар, зочид туйлаас эгдүүцэж, дургүйцлээ илэрхийлжээ. Харин, зохион байгуулсан компани үүнийгээ "соёлын ялгаа" гэж тайлбарласан гэж "Focus" мэдээлэв.
Хятад- Америкийн худалдааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Конг, зохион байгуулах ажлыг хариуцаж хийсэн бөгөөд түүнийг, уг арга хэмжээг худал сурталчилсан хэмээн буруутгаж байна. Үдэшлэг дээр, хуурамч Маск хамгаалалтын ажилтнуудаар хүрээлүүлэн гарч ирж, сэтгүүлийн талаар товч танилцуулж, хэд хэдэн шагнал гардуулсан байна. Гэтэл, "хүндэт зочин" дуу хоолой, гадаад төрхөөрөө Америкийн бизнесмэн шиг харагдахгүй байгааг ажигч хүмүүс анзаарчээ.
Энэхүү үйл явдлыг хэвлэл мэдээллийнхэнд, “Илон Маскийн зураг нь, сэтгүүлийнх нь хавтсан дээр тавигдах баярын үдэшлэг” гэж нэрлээд, үүнийг сэтгүүлийнхээ нүүрэн дээр тэрбумтаны зурагийг тавихын тулд зохион байгуулсан гэж тайлбарласан бөгөөд үүний дараа, Хятад- Америкийн худалдааны нийгэмлэг хэвлэлийн бага хурал хийж, болсон явдлыг тайлбарлахыг оролдох үедээ, энэхүү хуурамч үйлдэлд нь үзүүлсэн зочдын хүчтэй хариу үйлдлийг "Хятад болон барууны соёлын ялгааны" үр дүн гэж тус компани онцолсон байна. Мөн Конг өөрөө, зарим зочид үдэшлэгийн урилгыг мөнгөөр худалдаж авсан гэдгийг сэтгүүлчдэд хүлээн зөвшөөрч, “Эх газрын Хятадаас зарим хүмүүс” 30 мянган ам.доллараар долоон тасалбар худалдаж авсан тухай ярьжээ.








