Anu.mn
213 доллараар Калифорниагаас Нью-Йорк хүрэх галт тэргээр АНУ-ыг хөндлөн туулах аялал

213 доллараар Калифорниагаас Нью-Йорк хүрэх галт тэргээр АНУ-ыг хөндлөн туулах аялал

Fri Jul 15 2022
213 доллараар Калифорниагаас Нью-Йорк хүрэх галт тэргээр АНУ-ыг хөндлөн туулах аялал

Хэрэв та галт тэргээр аялах дуртай бол, маш хэмнэлттэйгээр Калифорниагаас Нью Йорк хүртэл 213 долларын үнэтэй тийзээр, галт тэргээр аялахдаа АНУ-ын байгалийн гоо үзэсгэлэнг харж бахдан, амьдарч буй тивийнхээ олон зүйлстэй танилцаж болно гэж Traveller365 сайтад бичжээ.

Аялал жуулчлалын блог хөтлөгч Дерек Лоу(Derek Lowe), баруун эргээс зүүн эрэг хүртэл галт тэргээр аялах гайхалтай аялалын талаар зөвлөгөөгөө хуваалцжээ.

Аялал гэж бодохоор хамгийн түрүүнд онгоцоор аялан, амрах газартаа очих буюу 6 цаг орчим үргэлжилдэг нислэг санаанд буудаг. Гэтэл та магадгүй романтик, шинэ зүйлсэд дуртай, шинэ бүхнийг туршихад бэлэн аялагч бол галт тэргээр хойд Америк тивийг хөндлөн туулах энэхүү боломж нь онгоцоор аялахаас тэс өөр гайхалтай зүйл бөгөөд байгалийн өвөрмөц тогтоц бүхий байгалийн олон үзэсгэлэнт газруудтай танилцаж, мөн энэ үедээ олон цаг, нэг орон зайд аялаж буй шинэ хүмүүстэй танилцаж, амьд харилцаан дунд булхсан тэр бүр тохиохгүй сонирхолтой аялал болох юм.

Энэ аялал нь Номхон далай, Атлантын далайг хоёуланг нь үзэх боломжтой ба баруун эргээс зүүн эрэг хүртэлх 5500 км үргэлжилдэг зам бөгөөд хэрэв та үүнийг зогсолтгүй явбал 4 хоногт аялна. California Zephyr ба Lake Shore Limited-д шууд тасалбар худалдаж авах нь таныг Сан Францискогоос Нью Йорк руу хүргэх тасалбарыг 186 доллараар (186$-аас эхэлнэ) худалдаж авах боломж олгоно.
Гэсэн ч Дерек Лоу, хүмүүсийг замдаа завсрын зогсоолууд дээр бууж, АНУ-ын алдартай газруудыг үзэж, аялалаа үр дүнтэй өнгөрүүлэхийг зөвлөсөн бөгөөд харин зогсоол бүр дээр тасалбар худалдаж авах шаардлагатай болдогийг сануулсан байна. Хэрэв энэ маршрутыг сонговол, 8 галт тэрэгний аялалыг багтаасан 15 хоногийн тасалбар 429 доллар болдог байна.

Энэхүү өвөрмөц галт тэрэгний аялалд та 11 муж, 4 цагийн бүсээр аялах боломжтой бөгөөд эцэст нь Хойд Америк тивийг бүхэлд нь баруун эргээс зүүн эрэг хүртэл туулах танин мэдэхүйн гайхалтай аялал болно.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн