Anu.mn
2100 оны зун АНУ-д одоогийнхоос Фаренгейтийн +8 градусаар халуун болж зарим хотуудад Ойрхи ...

2100 оны зун АНУ-д одоогийнхоос Фаренгейтийн +8 градусаар халуун болж зарим хотуудад Ойрхи Дорнодод байгаа юм шиг байх болно.

Tue Aug 09 2022
2100 оны зун АНУ-д одоогийнхоос Фаренгейтийн +8 градусаар халуун болж зарим хотуудад Ойрхи Дорнодод байгаа юм шиг байх болно.

2100 он гэхэд АНУ-ын хотууд дунджаар 8 градусаар халах магадлалтай гэж цаг уурын өөрчлөлтийг судалдаг ашгийн бус байгууллага болох Climate Central–ын судлаачид үзжээ.

Бие даасан хэсэг бүлэг эрдэмтэд, цаг уурын өөрчлөлт нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар дүн шинжилгээ хийсэн байна. Тэд АНУ-ын 16 хотод зуны улирлын температур 2100 он гэхэд Ойрхи Дорнодынхтой тэнцэхүйц халуун болохыг тогтоожээ. Мөн зарим хотууд, тухайн байршилаас өмнө зүгийн 437 миль зайд байрлах хотуудын одоогийн температуртай ижил байх болно.

Чикагод Фаренгейтийн 9.1 хэмээр дулаарч, Алабамагийн Монтгомери хот шиг мэдрэгдэх төлөвтэй байна. Нью-Йорк хотод 7.6 градусаар дулаарч, зун нь Өмнөд Каролинагийн Колумбиа шиг байна. Хьюстонд 6.4 градусаар дулаарч, Пакистаны Лахор хот шиг, Финикс хотод 7.2 градусаар нэмэгдэж, Саудын Арабын Аль Мубарраз хоттой адилхан температуртай болох төлөвтэй байна.

Харин Өмнөд Дакота мужийн Митчел хотод хамгийн их буюу 11.1 градусаар дулаарах бөгөөд Техас мужийн Вичита Фаллс(хүрхрээ)-тай адилхан халуун байх нь.

Судлаачид зуны өдрүүдийн хамгийн халуун дундаж температурт дүн шинжилгээ хийсэн ба үүнд агаарын чийгшилийг оруулаагүй.

"Дэлхий дулаарч байна. Учир нь бидний ялгаруулж буй хүлэмжийн хий нь ихэвчлэн чулуужсан түлшийг шатаах замаар агаар мандалд хуримтлагдаж, хөнжил мэт дулааныг барьж байна. Бид үүн дээр илүү их бохирдол нэмэх тусам хөнжил улам нягт болж, илүү их дулааныг барьж байна. Иймээс АНУ-ын эргэн тойрон дахь хотуудад зуны агаарын температур нэмэгдсээр байна. Энэ нь цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна." гэж CBS News-д Climate Center-ийн хэвлэлийн төлөөлөгч Питер Жирард цахим шуудангаар мэдэгджээ.

Хэт халуун, урт хугацааны халалтын давалгаа нь өвчин, үхэлд хүргэх шалтгаан болж болзошгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж шөнийн цагаар агаарын температур хөрөх нь бага байгаа тул эмзэг бүлгийн хүмүүс, өндөр настан, гадаа ажилладаг ажилчид болон архаг хууч өвчтэй хүмүүст дулаан болон халууны стресс илүү хүндээр нөлөөлж байна. Хэт халалт нь халуунд цохиулах эрсдэлийг нэмэгдүүлж, агаарын чанарыг улам бүр дордуулдаг - ялангуяа хотуудад гэж Жирард нэмж хэлэв.

Гэхдээ уур амьсгалын өөрчлөлт зөвхөн эрүүл мэндэд нөлөөлдөггүй. Энэ нь агаарын чанар, бохирдлыг улам дордуулж, ой хээрийн түймэр, үер, далайн усны түвшин нэмэгдэхэд хүргэж, харшлыг улам хүндрүүлж болзошгүй гэж Climate Central анхааруулжээ. Мөн байгалийн гамшигт үзэгдлүүд тохиолдох тоо ихэсч байгаа нь хүмүүсийн сэтгэл зүй, сэтгэцэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлтийн шийдэл олох нь нэн чухал байна. Хэрэв зөв шийдэлд хүрч чадвал бид өөрсдийгөө болон байгаль дэлхийгээ аврах юм.
Цаг агаар, Уур амьсгалын төвөөс, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, агаарыг цэвэршүүлдэг мод тарих, цахилгаан машин жолоодох нь утааг бууруулж, агаарын чанарыг сайжруулах болно гэж уриалга гаргасан байна. Мөн бордоо нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулж, хөрс, газар тариаланг сайжруулдаг байна.

Жирард хэлэхдээ, агаар мандалд бохирдол ихсэх тусам температур нэмэгдсээр байх болно. Гэвч уур амьсгалын өөрчлөлт нь хэт халалтаас ч илүү асуудал юм.
"Энэ дүн шинжилгээ нь уур амьсгалын өөрчлөлтийн бусад нөлөөллийг судлаагүй ч илүү их бороо орох нь Америкийн хотуудад аль хэдийн ажиглагдаж байгаа өөр нэг нөлөөлөл болж байгаа ба уур амьсгалын дулаарал нь илүү их чийгийг агаар мандалд барьж чаддаг тул олон газар 50 жилийн өмнөхөөс илүү их бороо орж, үер усны эрсдэл өндөр болсон" гэж тэр хэлэв.

Мөн өвлийн улирлын дулааралт ч мөн адил үргэлжилж байна. "Энэ нь өвлийн спорт болон орон нутгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа, цаашилбал дулаан өвлийн улирал нь ургамлын ургалтын үеийн хэвийн байдлыг алдагдуулж, зарим үр тариа, ялангуяа жимсний модыг стресст оруулж, нийтлэг харшил үүсгэгч, шумуул, хачиг зэрэг хортон шавьжны тархалтыг өргөжүүлдэг" гэж тэр хэлэв.

АНУ болон Европын хотуудад энэ зун хэд хэдэн удаа хэт халсан байна. 7-р сард АНУ-ын зарим хотуудад агаарын температур гурван оронтой тоонд хүрч, гал түймрийн нөхцөл байдал, халууны өвчлөл нэмэгдсэн. Мөн Их Британид анх удаа температур Цельсийн +40 хэмээс дээш (Фаренгейтийн 104 хэм) бүртгэгдсэн байна.

ЭХ сурвалж: cbsnews.com

Сүүлд нэмэгдсэн