May
20
2025
Anu.mn
Мэдээ
2030 он гэхэд алга болох найман мэргэжил
2030 он гэхэд алга болох найман мэргэжил
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2030 он гэхэд алга болох найман мэргэжил
Photo: Shutterstock

Цаг үе хурдацтай өөрчлөгдөж байгаа нь, хөдөлмөрийн зах зээлийн тэргүүлэх чиглэлийг өөрчлөхөд хүргэж байна. Технологи нь, бидний дассан олон зүйлс болон ажлын байруудыг үгүй болгоно гэж USA Today сонин бичжээ.

Жишээ нь, цаасан ном удахгүй өнгөрсөн зүйл болно. Мөн компакт дискүүдийг сонсох хүнийг олохыг хичээх хэрэгтэй болно гэх мэт. Эдгээр чиг хандлага нь, ажлын байруудад нөлөөлөхгүй байж чадахгүй нь ойлгомжтой. Хэрэв та карьерынхаа чиг хандлагыг тодорхойлохыг хүсч байвал, ойрын арван жилийн хугацаанд ямар ажил алга болох магадлалтайг мэдэх нь сайн арга юм.

Номын санч

Хэвлэсэн номыг цахим номоор солих хүмүүс улам олширсоор байна. Үүний үр дүнд номын сангууд урьдынх шигээ хэрэгцээтэй байхаа больно. Тиймээс, номын санчийн ажил олоход хэцүү болно гэсэн үг юм. Олон сургуулиуд, мөних дээд сургуулиуд номын сангаа интернет рүү шилжүүлж эхэлжээ.

Сонин тараагчийн ажил

Ном бол алга болох аюулд орсон, цорын ганц цаасан унших материал биш бөгөөд мэдээнд дурлагсад олноороо интернетэд холбогдох болсон тул, тэдэнд сонин хэрэггүй болно. Энэ нь, цаасанд зориулж тайрдаг моддыг аврах сайн мэдээ боловч, харин захиалагчдад сонин хүргэж, нэмэлт мөнгө олдог хүүхдүүдийн хувьд муу мэдээ юм.

Кассчин

Худалдан авсан хүнснийхээ мөнгийг төлөхдөө кассчины найрсаг царай харах сайхан байдаг ч, олон худалдан авагчид машин ашиглан худалдан авалтаа төлж, онлайн дэлгүүрээр хэсэхийг илүүд үздэг болсон. Олон жижиглэнгийн худалдаачид үүнийг хэмнэлттэй гэж үзэн, кассчинд өгөх цалингийн оронд, өөрөө өөртөө үйлчлэх технологийг сонгож байна. Энэ нь өсвөр насныхан, коллежийн оюутнууд болон цагийн кассын ажил хайж буй насанд хүрэгчдэд асуудал юм.

Нарийн бичгийн дарга

Компани руу утасдаад асуултанд чинь тэр болгон түргэн шуурхай, эелдэг хариулж чаддаггүй автоматжуулсан системтэй харьцахад та бухимддаггүй гэж үү? Харамсалтай нь, нарийн бичгийн дарга нарын хэрэгцээг арилгахын тулд ийм системийг ашигладаг компаниуд улам бүр нэмэгдсээр байна.

Телемаркетинг

Үнэн хэрэгтээ энэ нь сайн мэдээ мэт санагдаж магадгүй, учир нь хэн ч тэр, телемаркетингад дургүй байдаг. Одоо интернет маркетингийн улмаас, телемаркетинг их эрэлттэй байхаа больсон.

Аялал жуулчлалын агент

Expedia, Travelocity зэрэг сайтуудын тусламжтайгаар амралтаа захиалах нь, хэдэн жиргээ нийтлэхтэй адил хялбар болсон.

Бичиг хэрэг

Нэгэн цагт текст болоюсруулж шивэх нь нэлээд түгээмэл бөгөөд боломжийн оффисын ажил байсан. Гэтэл текст боловсруулах программууд энэ төрлийн ажлыг хэрэггүй болгосон тул ойрын 10 жилд энэ мэргэжил бүрмөсөн алга болно.

Нийгмийн мэдээллийн менежер

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн менежерүүдийн ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг байсан. Харин одоо бид бүгд мэргэжилтэн болж байгаа учираас, эдгээр менежерүүд хэрэггүй болж байна.

Ийнхүү, 10 магадгүй 20 жилийн дараа бид, сошиал медиа менежер, кассчин, номын санч гэж юу байдгийг санах ч үгүй ​​болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.