January
26
2026
Anu.mn
Мэдээ
2026 оны дэлхийн хамгийн аюулгүй 10 агаарын тээврийн компани
2026 оны дэлхийн хамгийн аюулгүй 10 агаарын тээврийн компани
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2026 оны дэлхийн хамгийн аюулгүй 10 агаарын тээврийн компани

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны 2026 оны агаарын тээврийн дэлхийн хэтийн төлөвийн мэдээгээр дэлхийн зорчигчдын урсгал энэ жил огцом өсч, 5.2 тэрбумд хүрнэ гэж The Indian Express мэдээлэв.

Нисэхийн салбар, цар тахлын дараах хүчтэй өсөлт, өнгөрсөн жил гарсан хэд хэдэн агаарын тээврийн ослын дараа аюулгүй байдалд анхаарлаа хандуулж байгаатай холбогдуулан, 2026 онд аль агаарын тээврийн компани дэлхийн хамгийн аюулгүйүйлчилгээ явуулах вэ гэдэг асуултад онцгой ач холбогдол өгч байна.

1-р сарын 20-нд агаарын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг үнэлдэг airlinarings.com вэбсайт 2026 оны дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниудын жилийн жагсаалтыг нийтэлжээ.

Энэхүү жагсаалтад дэлхий даяарх 320 агаарын тээврийн компаниудыг үнэлж, шилдэг 25 хамгийн аюулгүй бүрэн үйлчилгээтэй агаарын тээврийн компани болон шилдэг 25 хамгийн аюулгүй, хямд өртөгтэй тээвэрлэгчийг тодорхойлсон.

Etihad Airways компани, 2026 онд дэлхийн хамгийн аюулгүй бүрэн үйлчилгээтэй ажилласан агаарын тээврийн компаниар шалгарч, жагсаалтыг тэргүүлсэн анхны Персийн булангийн тээвэрлэгч компани болжээ.

Cathay Pacific хоёрдугаар байрт орсон бол, өнгөрсөн жилийн ялагч Qantas, Qatar Airways, Emirates компаниуд удаалжээ.

2026 оны жагсаалтад зарим мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан: 2025 онд дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээврийн компаниар тэргүүлсэн Air New Zealand 2026 онд таван байр ухарч зургаадугаар байрт орсон байна.

Үүнээс гадна, Singapore Airlines өнгөрсөн жил ноцтой турбулент ослын улмаас жагсаалтаас хасагдсаны дараа эхний 10-т эргэн орж, долоодугаар байрт орсон. Өөр нэг чухал өөрчлөлт нь, наймдугаар байрнаас арван дөрөвдүгээр байр руу ухарч, 2026 онд эхний 10-аас хасагдсан ANA (All Nippon Airways) компани юм.

"Энэ жил тэргүүлэгчдийн хооронд ялгаа маш бага байгаа нь онцгой анхаарал татаж байна. Эхний-арван дөрөвдүгээр байрыг дөрвөн онооноос бага зайд хувааж байгаа бөгөөд хамгийн дээд хэсэгт нь зөрүү бүр ч бага байсан бөгөөд бүрэн үйлчилгээтэй агаарын тээврийн ангилалд, эхний-зургаан байрны хооронд ердөө 1.3 оноо байв. Шилдэг 25-д багтсан бүх агаарын тээврийн компаниуд агаарын тээврийн аюулгүй байдлын чиглэлээр дэлхийн тэргүүлэгч бөгөөд нэг нь нөгөөгөөсөө хамаагүй аюулгүй эсвэл аюулгүй байдал багатай гэсэн мэдэгдэл үндэслэл багатай" гэж вэбсайтын Гүйцэтгэх захирал Шарон Петерсен бичжээ.

2026 оны хамгийн аюулгүй 10 бүрэн үйлчилгээтэй агаарын тээврийн компани (airlinarings.com сайтын мэдээлснээр):

Etihad Airways — АНЭУ

Cathay Pacific — Хонг Конг

Qantas — Австрали

Qatar Airways — Qatar

Emirates — АНЭУ

Air New Zealand — Шинэ Зеланд

Singapore Airlines — Сингапур

EVA Air — Тайвань

Virgin Australia — Австрали

Korean Air — Өмнөд Солонгос

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.