May
30
2025
Anu.mn
Мэдээ
2025 оны, акулууд хүмүүс рүү дайрдаг хамгийн аюултай наран шарлагын газрууд
2025 оны, акулууд хүмүүс рүү дайрдаг хамгийн аюултай наран шарлагын газрууд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
2025 оны, акулууд хүмүүс рүү дайрдаг хамгийн аюултай наран шарлагын газрууд
Photo: Photomyeye | Dreamstime.com

Жилд 100 орчим удаа акул хүмүүс рүү дайрсан тохиолдлууд бүртгэгддэг. Эдгээр махчин амьтдын дайралт нь гэмтэл бэртэл авах, мөчрүүдээ алдах, бүр үхэлд хүртэл хүргэдэг бөгөөд хүмүүс хаана хамгийн их эрсдэлд өртдөгийг AOL мэдээлэв.

Акулын дайралтууд бүгд санаатай байдаггүй. Ихэнх нь, санамсаргүй тохиолдлууд, хүнийг буруу ойлгох, эсвэл туршилтын хазалт гэж нэрлэгддэг (акулууд усан дахь объект, организмыг судлах, турших арга) үйлдлийнх нь үр дагавар юм. Гэсэн ч зарим газар, бусад газруудтай харьцуулахад акулын дайралтанд өртөх магадлал өндөртэйбайдаг. Мөн аз болоход ийм тохиолдол дэлхийн хэмжээнд харьцангуй ховор тохиолддог байна. International Shark Attack File мэдээлснээр, 1958 оноос хойш дэлхий даяар далайн махчин амьтдын 3000 гаруй баталгаагүй дайралт бүртгэгдсэнээс, 400 гаруй нь үхэлд хүргэсэн гэсэн бүртгэл байна. Ерөнхийдөө сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар ийм ослын тоо эрс буурсан. Нэгэн судлаачийн тэмдэглэснээр, хүмүүсийг далайн эрэг рүү татдаг цаг агаарын нөхцөл байдал нь мөн, акулуудыг гүехэн ус руу хөтөлдөг гэжээ.

2025 онд болсон акулын дайралтууд

АНУ

2025 онд АНУ-д акулын халдлага хоёр удаа гарсан. Нэг нь Флорида мужид болсон нь ямар ч шалтгаангүй гэж тооцогдсон бөгөөд хүний ​​амь нас эрсдээгүй. Хоёр дахь нь Хавайд болсон бөгөөд өдөөн хатгалт гэж ангилжээ. Хавайн Оаху эргээс гурван милийн зайд хохирогч акулуудтай зэрэгцэн сэлж байх үед Галапагос акул, зүүн гарыг нь олон удаа шархлуулжээ. Түгшүүртэй тохиолдлын энэ тоо өнгөрсөн жилийнхээс хамаагүй бага байгаа юм. 2024 онд Хавайд дөрвөн халдлага тохиолдсоны нэг нь үхэлд хүргэсэн бол, Флорида мужид 14 тохиолдол бүртгэгдсэнбайна.

Израиль

Дөрөвдүгээр сард Израилийн эргийн ойролцоох Хадера хотын ойролцоо, (Тель-Авиваас хойд зүгт 25 милийн зайд) нэг хүн акулын дайралтад өртөж амиа алдсан. Халдлага видео бичлэгт үлдсэн бөгөөд хохирогч усанд ноцолдож байгаа нь харагддаг. 40 настай эрэгтэй хэрхэн хохирогч болсон нь тодорхойгүй хэвээр байгаа ч энэ нь Израилийн түүхэн дэх анхны акулын дайралт бөгөөд тус улс 1948 онд байгуулагдсанаас хойш, дөрөв дэх бүртгэгдсэн тохиолдол байв.

Багамын арлууд, Турк, Кайкос

Энэ жил Карибын тэнгист 2-р сарын 7-нд хоёр удаа акулын дайралт гарчээ. Тухайн өдрийн өглөө Канадын жуулчин Турк, Кайкос мужийн Провиденсиалес далайн эрэг дээр махчин амьтны зургийг авах гэж байгаад 6 фут акулд хазуулж шархаджээ. Америкийн хоёр жуулчин 20 настай Райли Декер, 24 настай Саммер Лэйман нар тэр өдрийн орой нь Багамын арлын Бимини буланд сэлж байхдаа хазуулсаныг Флорида руу эмчлүүлэхээр явуулжээ.

Шинэ Каледони

Энэ оны эхээр Шинэ Каледонид эмгэнэлтэй бөгөөд үхэлд хүргэсэн акулын дайралт болсон. 40 настай эрэгтэй, гэр бүлийнхээ хамт Квендек арлын ойролцоо усан доор жадаар ан хийж байх үедээ акулын дайралтад өртөж, гартаа хүнд гэмтэл авч, шархаа даалгүй нас баржээ. Энэ нь 2023 оноос хойш Шинэ Каледонид гарсан анхны халдлага юм.

Мексик

Мексикт 2025 онд нэг удаа акулын халдлага бүртгэгдсэн. Тус улсын зүүн эргийн Банко Чинчоро арлын ойролцоо хоёрдугаар сарын 23-нд нэг загасчин тороо уснаас гаргаж байх үедээ төрөл зүйл тодорхойгүй акулд хөлөөхазуулжээ.

Австрали

Аюултай зэрлэг ан амьтдаараа алдартай Австрали одоогоор 2025 онд, акулын дайралтап өртөлтөөр дэлхийд тэргүүлж байна. Түүний эрэг орчмын усанд олон төрлийн акулууд амьдарсаар ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл есөн халдлага гарсны хоёр нь ямар ч шалтгаангүй дайралт, харин гурван дайралтад нь хүний ​​амь эрсэдсэн байна.

Энэ оны эхний халдлагад 28 настай Лэнс Эпплбиг өртсөн. Стрейки Бэйгийн ойролцоо серфинг хийж байхад нь,акул ус руу чирч оруулан үхэлд хүргэсэн юм. Мөн нэгдүгээр сарын 23-нд Перт хотын эрэгт 12 настай хүү рүү дайрч доод мөчийг нь хазсан байна.

Дараагийн саруудад Австралийн эрэг дагуу хэд хэдэн үхэлд хүргээгүй халдлага гарсан бөгөөд 2-р сарын 27-нд Портландын ойролцоо усанд сэлж байсан хүн хөлдөө хазуулсан, 3-р сарын 27-нд Перт хотын ойролцоо дахин ийм хэрэг гарсан, Байрон Бэй, Сидней зэрэг газруудад мөн хөлөө хазуулсан тохиолдлууд бүртгэгджээ. Харамсалтай нь 2025 онд Австралид акулын дайралтын улмаас гурван хүн нас баржээ.

2-р сарын 3-нд, 17 настай Шарлиз Змуда, Квинсленд мужийн Вурим далайн эрэгт акулын халдлагад өртөж амь насаа алдсан байна. Гуравдугаар сарын 10-нд, 37 настай Стивен Пэйнийг, Кейп Арид үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эрэг орчмын усанд зогсож байхад нь, акул ус руу чирж оруулан амь насыг нь хөнөөжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.