2023 оны татварын хуанли: Татварын маягтуудыг хүлээн авах, тайлангаа өгөх хугацаа
Thu Jan 12 2023
Ерөнхийдөө, дөрөвдүгээр сарын 15-ныг татварын өдөр гэж үздэг. Харин АНУ-ын Татварын албанаас (IRS), цахимаар мэдүүлсэн татварын тайланг боловсруулж эхлэх огноо жил бүр өөр өөр байдаг гэж USAToday мэдээлэв.
Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-нөөс тус алба иргэдийн мэдүүлгийг хүлээн авч эхэлсэн. Харин 2021 онд IRS, хоёрдугаар сарын 12 хүртэл цахим тайланг хүлээн авч эхлээгүй байсан. 2021 оны тайлан хүлээж авч эхлэх огноо ердийнхөөс оройтсон нь урамшууллын шалгалт, хүүхдийн татварын хөнгөлөлт болон бусад зүйлд хамрагдах боломжтой хүмүүсийг бүртгэхийн тулд системд өөрчлөлт оруулах хангалттай хугацаа шаардлагатай байсантай холбоотой юм. Ер нь IRS, ихэвчлэн 1-р сарын сүүлээр тайланг хүлээн авч эхэлдэг.
2023 оны татвар төлөх хугацаа
Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр бямба гаригт таарч байгаа бөгөөд Вашингтон ДС хотод тэмдэглэдэг Эрх чөлөөний өдөр дөрөвдүгээр сарын 17-нд тохиодог. Тиймээс татвараа 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны дотор төлөх ёстой.
2023 оны татварын тайлангаа эрт өгч болох хугацаа
Та W-2 эсвэл 1099 маягт зэрэг үндсэн мэдээллийг цуглуулснаар татварын тайлангаа хурдан бэлтгэж эхлэх боломжтой. Мөн та гуравдагч этгээдийн татварын албаар дамжуулан татвараа урьдчилан мэдүүлэх боломжтой боловч IRS татварын тайланг хүлээн авч боловсруулж эхлэх хүртэл системд хүлээгдэх болно.
Мөн таны ажил олгогч танд, 1-р сарын 31-ний дотор W-2 илгээх ёстой. Ихэнх 1099 маягтыг 1-р сарын сүүлээр өгдөг.
Free File IRS нээгдэх хугацаа
IRS, Free File системээ хэзээ нээхээ зарлаагүй байна.
Free File IRS нь холбооны татварыг цахимаар эсвэл хувийн татвар бэлтгэх үйлчилгээ үзүүлдэг IRS-ийн түншлэлээр дамжуулан нэмэлт төлбөргүйгээр татвараа мэдүүлэх боломжийг олгодог.
Та 2022 оны залруулсан нийт орлогоосоо хамааран татвар төлөх төлбөргүй үйлчилгээнд хамрагдах боломжтой. IRS 2022 оны татварын жилд AGI-ийн босго хэмжээ хэд байгааг зарлаагүй. Өнгөрсөн жил AGI-ийн босго 73,000 доллар, 2021 онд түүнээс бага байсан.
Free File IRS нь, ихэвчлэн тайланг хүлээн авч, боловсруулж эхлэхээс өмнө нээгддэг. Тухайлбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 14-нд нээлтээ хийсэн. IRS Free File-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд байнга шалгаж байх хэрэгтэй.
2023 оны татвар төлөгдсөн байх хугацаа
Хэрэв та суутгал, татвар ногдуулаагүй орлого хүлээн авбал, IRS-д тооцоологдсон татварын төлбөрийг төлөх шаардлагатай болдог. Үүнийг улирал бүр эсвэл нэг жилийн үнэлгээгээр хийж болдог. Жилийн үнэлгээ дөрөвдүгээр сарын 18-нд гарна.
2023 оны улирлын төлбөрийг дараах өдрүүдэд хийх ёстой.
- Эхний төлбөр: 2023 оны 4-р сарын 18
- 2 дахь төлбөр: 2023 оны 6-р сарын 15
- 3 дахь төлбөр: 2023.09.15
- 4 дэх төлбөр: 2024.01.16








