2022 оны хавдар судлалын чухал нээлтүүд
Sun Jun 05 2022
Хавдар бүр өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай байдаг бөгөөд хорт хавдарын эсүүд дээр тодорхой маркеруудыг чиглүүлэх, тэр ч байтугай биеийн дархлааг сайжруулах эмийг ашиглан өвчтөн бүрт тохирсон эмчилгээ хийх эсвэл биеийн дархлааны тогтолцоог сайжруулж, уртасгаж болдог.
Энд бид ойрын жилүүдэд хорт хавдарын эмчилгээг эрс өөрчилж болохуйц 5 шинэлэг нээлт байгаагаас дархлаа чиглэсэн эмчилгээ, эмнэлзүйн туршилтыг төрөлжүүлэх хамгийн сүүлийн үеийн цацраг туяаны технологииг онцолж байна.
Генетикийн шинжилгээ - том өөрчилөлт
“Одоо ч хорт хавдараар өвчилж болзошгүй хэдэн мянган хүмүүс болзошгүй аюулыг мэдэхгүй явж байгаа ба зорилтод эмчилгээний үр шимийг хүртэх хэдэн мянган хүмүүс байгаа ч тэдэнд хүрж үйлчлэх боломжгүй байна” гэж Хоуп хотын клиникийн хорт хавдарын геномекийн шинэ захирал анагаах ухааны доктор Стейси Грэй хэлэв. Энэ хэлтэс нь хорт хавдараар өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс, гэр бүлүүдийг тодорхойлоход чиглэгдсэн ба дараа нь энэ эрсдэлийг арилгахад тусалдаг.
Шалтгаан нь?
Нарийвчлалтай генетикийн шинжилгээ дутмаг байсан нь өөрчлөгдөж, хорт хавдарын талаарх дүр төрхийг нь эрс өөрчлөх болно.
2003 онд эрдэмтэд хүний геномын зураглалыг амжилттай хийснээс хойш өвчтөний удамшилын мэдээлэлд суурилсан эмчилгээ нь хорт хавдарыг эмчлэх чухал арга зам нь болжээ. Нэг үе эмч нар хими эмчилгээ, мэс засал, цацраг туяагаар хавдарыг эмчлэх хандлагатай байсан бол одоо хүний хавдарын ДНА-г шинжилж олсон тодорхой мутацид чиглэсэн эмчилгээ хийх боломжтой болжээ. ДНА-д дүн шинжилгээ хийснээр тухайн хүнийг хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй болгодог мутацийг олж болно. Дараа нь тэдгээрийг урьдчилан сэргийлэх зорилготой илэрц тандалт хийх мөн эмчилгээний протоколд нь оруулах боломжтой юм.
Зорилтот дархлааны эмчилгээ:
Судлаачид хорт хавдартай тэмцдэг өөр 1 арга замтай болжээ. Тэд одоо өвчтөний хавдраас генетик болон уургийн эмгэгийг хайж, тэдгээрийг тусгайлан чиглүүлэх дархлааны эмчилгээтэй хавсрах болно. Энэ нь дархлааны системийг хорт хавдарын эсүүдрүү дайрах хүчийг нэмэгдүүлнэ. СAR-T эсийн эмчилгээнд дархлааг шалгах, моноклон эсрэг бие, эмчилгээний вакцин, дархлаа тогтолцооны модуляторууд гэх зэрэг багтдаг.
Хавдарыг илрүүлэх, эмчилэх эмчилгээг нэг дор хийх:
Hope хот, шинэ цацраг туяаны машинаар анхныхаа өвчтөнгүүдийг эмчилж эхэлсэн ба нэг л өдөр энэ нь маш том амжилт болж, “бодитоор” нэгэн зэрэг олон хавдарыг устгагч болж болох юм. RefleXion X1 нэртэй энэ машин нь цацрагийн туяаг өргөн хүрээний хэлбэрээр хавдарлуу чиглүүлж, мөн эрхтэнгүүдийн хөдөлгөөнийг хянан, цацрагийн хэмжээг хязгаарлаж бусад эргэн тойрны эрхтэн тогтолцоог гэмтээхгүйгээр эмчилдэг байна. Мөн түүнчлэн биеийн бусад хэсэгт хавдрыг илрүүлэх, нэг дор эмчилгээ хийх боломжтой юм.
Эмнэл зүйн туршилтын олон талт байдлыг нэмэгдүүлнэ.
Төрөл бүрийн арьс өнгө, үндэс угсаа, нас, бэлгийн чиг баримжаа бүхий хүмүүс бие бялдар, удамшлын болон хүрээлэн буй орчны янз бүрийн хүчин зүйлс мөн эмзэг байдал нь өвчинд ялгаатай нөлөөлдөг. Жишээлбэл эм нь өөр өөр үндэстэн эсвэл ялгаатай насны өвчтөнүүдэд өөр өөрөөр нөлөөлж болно. Хэрэв үүнийг эмнэл зүйн туршилтын явцад судалж шалгаагүй бол чухал мэдээлэл орхигдож болзошгүй.
Hope хотын эрдэмтэд өөр өөр хүмүүс түрүү булчирхай, уушиг, арьс, хөх, бүдүүн гэдэс болон бусад төрлийн хорт хавдар, түүнчлэн бусад өвчин тусах эрсдэл хэрхэн өөр өөр байдаг ба тэдгээрт хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Эмчилгээний үр дүн нь генетиктэй холбоотой байдаг ч ихэнх эмнэлзүйн туршилтанд хамрагдсан өвчтөнүүд ихэвчлэн цагаан арьстнууд байдаг. Тиймээс Hope хот нь геномын өөрчлөлтөөс шалтгаалсан арьсны өнгө, угсаатны ялгааг судлах замаар нарийн анагаах ухааныг хөгжүүлэх судалгаанд олон үндэстний хүмүүсийг стратегтайгаар цуглуулж байгаа юм.
PIPAC-ийн амлалт
Hope хот, анхны өвчтөнд шинэ хими эмчилгээний системийг хэрэглэж эмчилсэн ба даралтат хэвлийн аэрозолийн хими эмчилгээ гэсэн үгийн товчлол болох PIPAC хэмээх энэ эмчилгээний систем нь АНУ-д анхдагч болсон бөгөөд Hope хот дахь PIPAC-ийн клиник туршилтыг эмэгтэйчүүдийн хавдрын мэс засалч, анагаах ухааны доктор Танх Деллингер удирдсан байдаг.
Өндгөвчний хорт хавдартай өвчтөн Деллингерийн туршилтанд хамрагдахаасаа өмнө эмчилгээний олон арга барилыг аль хэдийн туршчихсан байв. Тэрээр уламжлалт хими эмчилгээнээс хамаагүй бага гаж нөлөөтэйгөөр маш сайн үр дүнд хүрсэн байна. Өвчтөний хэвлийн хэсэгт олон тооны үсэрхийлэлтэй байсан ба ийм хавдар нь маш жижиг зангилаа бөөгнөрөлтэй байдаг тул мэс засал хийх боломжгүй болдог. IV дахь хими эмчилгээ нь хангалтгүй арга болох нь батлагдсан юм. Харин PIPAC нь хими эмчилгээг хэвлий хэсэг рүү шууд чиглэсэн байх бөгөөд ингэснээр эдгээр гадаргуугийн үсэрхийлэлд шууд хүрч чаддаг ажээ.
Эх сурвалж: www.cityofhope.org/breakthroughs/5-oncology-breakthroughs-to-be-excited-about-in-2022
Орчуулсан: Цэлмэг, Мөнхзул (Соёл-Эрдэм дээд сургууль, 3B-1 анги)








