Anu.mn
2022 онд дэлхий дээр хичнээн McDonald's байна вэ?

2022 онд дэлхий дээр хичнээн McDonald's байна вэ?

Sat Jul 30 2022
2022 онд дэлхий дээр хичнээн McDonald's байна вэ?

Дэлхийн хаана ч очсон McDonald's-тай тааралгүйгээр өнгөрнө гэж бараг байдаггүй. Та АНУ-д байгаа эсвэл гадаадад аялж байгаа эсэхээс үл хамааран алтан нуман хаалга үргэлж тэнд байж л байдаг. FinancesOnline-ны гаргасан баримтаас харвал, АНУ-ын 50 мужийн нийслэлээс 49-д нь McDonald's байдаг бөгөөд хамгийн том нь Вермонт мужийн Монпелье хотод байдаг байна.

Мөн FinancesOnline-ны мэдээлснээр, АНУ-д өдөр бүр 1.5 сая ширхэг Big Mac зарагдаж, жилд энэ тоо нь 550 сая хүрдэг байна. Тэгэхээр ийм олон тооны бургерууд АНУ-д хэдэн McDonald's-ын салбараар зарагдаж байгаа талаар сонирхож үзвэл, 2021 онд АНУ-д McDonald's 13,438 салбартай байжээ. Статистикийн мэдээллээр, 2020 оноос энэ үзүүлэлт 235 салбараар илүү байна. 2012-2021 оны хоорондохыг авч үзвэл, 2014 онд АНУ-д хамгийн олон McDonald's байсан буюу 14,339 салбар үйл ажиллагаа явуулж байжээ.

2021 онд, Хойд Америкийн бусад орнуудад, Канадад 1,452, Мексикт 365, Гуамд 6, Сайпанд хоёр, Кубад нэг салбар байсан байна.

Дэлхий дээр хичнээн McDonald's байдаг вэ?
McDonald's-ын албан ёсны вэбсайт дээр "Дэлхийн 100 гаруй оронд 38,000 гаруй салбар үйл ажиллагаа явуулдаг" гэж бичсэн байдаг ба дэлхийн хоёр дахь том ажил олгогч, хувийн хэвшилийн компани McDonald's нь 2022 оны байдлаар манай гаригийн улс орнуудын талаас илүүд нь зургаан өөр тивд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Гэсэн хэдий ч зарим улс орнуудад ганц ч McDonald's-ын ресторан байдаггүй. Боливиа, Гана, Иран, Исланд, Ямайка зэрэг улсууд нь алтан нуман хаалгагүй алдартай улсууд гэж WorldAtlas бичжээ.

McDonald's Орост байгаа хэвээр үү?
2022 оны 5-р сарын 16-ны байдлаар "Украины дайны улмаас үүссэн" хүмүүнлэгийн хямрал болон корпорацийн үнэт зүйлс үүнтэй нийцэхгүй байгаа тул "Оросын зах зээлээс" гарсан гэж McDonald's-ын албан ёсны вэбсайтдаа бичсэн байна.
Энэ мэдэгдэл нь 2022 оны 3-р сарын 8-ны өдөр тус фирмийн ОХУ дахь үйл ажиллагааг түр зогсоож, Орос дахь ресторануудаа хаах тухай мэдэгдлийн дараа гарсан юм.

Эх сурвалж: usatoday.com

Сүүлд нэмэгдсэн