Anu.mn
2000 оны 25 центийн зоос 12,000 доллараас дээш үнэ хүрэх боломжтой: үнэ цэнэтэй зоосыг хэр ...

2000 оны 25 центийн зоос 12,000 доллараас дээш үнэ хүрэх боломжтой: үнэ цэнэтэй зоосыг хэрхэн таних вэ

Fri Jan 13 2023
2000 оны 25 центийн зоос 12,000 доллараас дээш үнэ хүрэх боломжтой: үнэ цэнэтэй зоосыг хэрхэн таних вэ

Зоос хадгалдаг саваа шалгаад үзвэл аз тохиож магадгүй байна. Массачусетс мужийн 25 центийн зоос 12,000 доллараас дээш үнэ хүрэх боломжтой гэж The Sun мэдээлэв.

Зоос цуглуулагч, TikToker Шон саяхан энэхүү 25 центийг юу нь тийм ховор, үнэ цэнэтэй болгохыг харуулсан видео нийтэлжээ.

Сошиал сүлжээнд Blueridgesilverhound гэгддэг Шон, зоос цуглуулагчид ийм зоосны төлөө их мөнгө төлөхөд бэлэн байна гэсэн бөгөөд энэхүү 25 цент Massachusetts 2000-P нь, цутгалтын үеийн overstrike алдааны улмаас Stack's Bowers-д 12,075 доллараар зарагдсан гэжээ.

Хуучин зоосон дээрх бүрс бичигийг бүрэн арилгахгүйгээр шинэ зоосны дэвсгэр болгон ашиглах үед хэт их цохилт буюу Overstrike  үүсдэг байна.

Энэхүү онцгой зоос нь Джорджии 1999-P зоосон дээр дахин цутгасан 2000-P Массачусетсийн зоос юм.

Яаж ийм зоос гарсан талаар

Шон, - "Джорджийн зоос нь, тусгай цэвэрлэгээний зориулалтын камераас унахдаа зоосны саванд оролгүй газар унасныг цутгалтын цехийн ажилчин дараа жилийн зоосны бэлдэцийн сав руу анзаарахгүй хийсэн байх." гэж таамаглаж байгаа бөгөөд бодит байдалд чухам юу тохиолдсоноос үл хамааран, энэ алдаа нь энэ зоосыг маш үнэ цэнэтэй болгосон гэжээ.

Зоосыг онцгой болгосон хүчин зүйлүүд

Зоосны нүүрэн талд, өмнөх зоосны үлдэгдэл олон нарийн ширийн зүйлийг харж болно. Хэдийгээр тэдгээр нь ялимгүй ч үнэ цэнийг нь нэмсээр байна. Мөн зоосны ар талд гол алдаа нь байгаа бөгөөд энэ зоос нь Массачусетс мужийн 25 цент учраас дээд талд "Массачусетс" гэсэн бичиг байх ёстой ч, хуучин зоосон дээрх Джорджиа гэсэн бичиг дээр Массачусетс гэсэн бичээс давхар цохигдож, уг үгс холилдсон, нөгөө талд нь Джорджиа зоосноос үлдсэн нарийн ширийн зүйлс байгаа юм.

Энэ зоос нь, 2000 оны 1-р сарын 3-нд гаргасан 50 зоосны зургаа дахь зоос юм. Уг зоосны нүүрэн талд ерөнхийлөгч Жорж Вашингтоны цээж баримал дүрслэгдсэн, харин ар тал нь, муж улсын газар нутгийн зурган дээр Хойд Америкийн колоничлогчдын цэргийг дүрсэлж, 1788 оны 2-р сарын 6-нд Массачусетс муж АНУ-д  нэгдсэн огноог тод томруун цутгасан илүү нарийн хийц дизайнтай. Нүүрэн талыг нь Жон Фланаган, Уильям Казинс нар зохион бүтээсэн бол ар талыг нь Томас Рожерс бүтээжээ.

Зоосны ар талд дараах бичээсүүдийг харж болно: THE BAY STATE, MASSACHUSETTS, 1788, 2000 and E PLURIBUS UNUM.

Зоосны үнэ цэнийг хэрхэн тодорхойлдог вэ?

Энэ зоос нь үйлдвэрлэлийн үеийн алдаа болох, байх ёсгүй элементүүдийг оруулснаараа зоос цуглуулагчдын дунд өндөр үнэ цэнэд хүрч байгаа юм.

Мөн үүний зэрэгцээ, мэргэжилтнүүд зоосны үнэ цэнийг зоосны цутгагдсан тоо хэмжээ, алдаа, эрэлт, насжилт, загвар, ямархуу байдалтай байгаа зэрэг олон хүчин зүйлд үндэслэн тодорхойлж, хатуу хэмжүүрээр үнэлдэг. Үнэлгээний хэмжүүрийн тухайд, зураг дүрсний хэв маяг, гадаргуугийн хадгалагдсан байдал, гялбаа, өнгө, анхаарал татахуйц гэсэн таван үндсэн шалгууртай. Зоосыг 1-ээс 70 хүртэлх тоогоор үнэлэх ба хамгийн өндөр оноотой нь ямар ч өө сэвгүй байх ёстой. Эдгээр зоос Денвер, Филадельфид 75% зэс, 25% никелийн агууламжтай байх ёстой журмын дагуу цутгагдсан байна.

Сүүлд нэмэгдсэн