20 жилийн турш ус уухгүй, зөвхөн Пепси уудаг байсан хүн: Энэ нь түүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн талаар бичжээ.
Sun Jun 19 2022
41 настай Энди Карри өдөрт 30 ширхэг хийжүүлсэн ундаа ууж, жилд 8600 гаруй доллар (20 жилийн хугацаанд 172,000 гаруй доллар), өдөрт ойролцоогоор 25 доллар зарцуулдаг байжээ. Энэ нь хэрхэн биед нь нөлөөлсөн талаар New York Post нийтэлсэн бөгөөд энэ эр гипнозын тусламжтайгаар 20 жилийн дараа энэ хамаарлаасаа салж эдгэрсэн гэж бичжээ.
Их Британийн Бангор хотын хүнсний дэлгүүрийн ажилтан 20 настайдаа Пепси ууж эхэлснээс хойш долоон сая шоо элсэн чихэртэй тэнцэхүйц 219,000 лааз Пепси уужээ. “Би хүйтэн коланд үнэхээр дуртай байсан, өөр юу ч тийм амттай байгаагүй, би зүгээр л донтсон” гэж тэр ярьжээ. Карри супермаркет дахь карьерынхаа ихэнх хугацаанд шөнийн ээлжинд ажилласан нь "түүний чихэр идэх дураа хангахад боломж олгодог байсанд дуртай байсан” гэсэн байна. Энэ үнэтэй зуршилдаа жил бүр их хэмжээний мөнгө зарцуулдаг ч, "Би сэрэнгүүтээ Пепси уухгүй бол болохоо больсон." Карри хурим болон бусад арга хэмжээнд очиход бусад зочид шампан дарс шимж байхад би лаазтай ундаа онгойлгож уухаа л боддог байснаа дурсав.
Мөн саяхан эмчид үзүүлэхэд чихрийн шижингийн эхлэл үеийн өвчтэй болох нь тогтоогджээ. Энэ хугацаанд тэрээр 266 фунт (120 кг) жин нэмсэн бөгөөд тэрээр зүрх судасны өвчин, нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэлтэй болох нь тогтоогджээ. Хатуу хоолны дэглэм, тогтмол дасгал нь түүнийг 12 кг жин хаяхад тусалсан ч Пепсинд донтолт нь хэвээр үлджээ. Ингээд Карри болон түүний эхнэр Сара нар гипнозчин Дэвид Килмуррид хандахаар шийдэж холбогджээ. Тэрээр Карриг хооллох эмгэгтэй болохыг тогтоож, олон төрлийн дуртай хоолыг нь хязгаарласан дэглэм бариулав. Мөн Килмурри онлайнаар 40 минутын турш Карриг ховсдсон бөгөөд тэр ганцхан удаагийн эмчилгээгээр хийжүүлсэн ундаанд дурлах хэт хамаарлаас нь салгасан байна.
Карри гипноз эмчилгээ хийлгэснийхээ дараа, 20 жилийн дараа анх удаа ус ууж, буруу зуршлаасаа салж, дараагийн сард дахиад 14 фунт (6 кг) хасав.
"Би нэг сарын турш Пепси уугаагүй, уух ч бодолгүй байна. Одоо би усыг илүүд үздэг болсон. Эхнэр Сара минь, миний арьсыг илүү сайхан харагдаж, намайг илүү их эрч хүчтэй болж байна гэж хэлсэн, би гипнозчинг юу хийснийг мэдэхгүй, гэхдээ үүний дараа би Пепси уухыг хүсээгүй" гэж ундаанд дурлагч ярьжээ. Карри маш их хийжүүлсэн ундаа уусан нь үнэхээр "аймшигтай". "Ийм төрлийн донтолт нь маш аюултай бөгөөд таны амин чухал эрхтэнд маш их дарамт учруулдаг". "Энэ нь түүний хувьд хор болж, дарамт болсон. Түүнтэй ажиллаж үр дүнд нь одоо ус, эрүүл ундаа ууж байхыг нь хараад баяртай байна” гэж Килмурри ярьжээ.
Эх сурвалж: forumdaily.com








