1969 онд Америкийн сурагч охин ирээдүйг маш нарийн таамаглаж байжээ
Tue May 02 2023
Нэрийг нь зарлаагүй байгаа 11 настай сурагч охин,1969 оны 2-р сард бичсэн захидалдаа, видео дуудлага зохион бүтээгдсэн тухай зөгнөжээ. Энэхүү захидлыг хуучин тавилга сэргээн засварлагч буйдан дотроос олсон талаар Экспресс хэвлэлд илүү дэлгэрэнгүй бичжээ.
1969 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр, 1980 онд дэлхий ямар байхыг зөгнөн бичсэн, ирээдүйн тухай эш үзүүллэг гэмээр гайхмаар үнэн зөв таамаглалыг агуулсан охины захидалыг Роза Беккертоны нөхөр, 67 настай Питер нэгэн үйлчлүүлэгчийн хуучин тавилгыг сэргээн засварлаж байхдаа олсон бөгөөд энэ захидалд дижитал хувьсгал, тэр ч байтугай Zoom ашиглахыг урьдчилан харсан нь гайхал төрүүлж байгаа юм.
Захидалд: Ирээдүйн нөхрөө ажлаасаа ирж буй тухай, "Сайн уу, хонгор минь" гэж тэр надад хэлээд, "Би найз руугаа залгах хэрэгтэй байна." гэхэд, “Эхлээд гар, нүүрээ угааж, хувцасаа соль" гэж би хариулав. “1969 онд утас нь дээрээ хүлээн авагчтай дөрвөлжин хайрцаг байсан. Харин одоо хүлээн авагч нь хэвээр байгаа ч, нөгөө хүнийхээ дүр төрхийг харуулдаг дэлгэцтэй учраас та ярьж буй хүмүүсээ харж болно. Энэ нь жижигхэн зурагт шиг" гэж тэр дүрслэн бичжээ.
Захидал ингэж эхэлдэг: “1980 он. Би хорин нэгэн настай, хийлдэг дэрэн дээр сууж байна. Би 11 настайдаа сургуульд сурч байснаа санаж байна. Тэр цагаас хойш телевиз гэх мэт маш их зүйл өөрчлөгдсөн. 1969 онд урдаа бариултай дөрвөлжин хайрцаг байсан. Одоо бол телевизор нь буйдангийн тохойвч дээр байрлуулсан асаах, унтраах товчлуур бүхий том дэлгэц юм" гэж охин бичжээ.
Цаашилбал, сургуулийн охин өөрийгөө гэрлэсэн банкны ажилтан гэж захидалдаа төсөөлдөг. Тэрээр өнгөрсөн хугацаанд нөхрөө гэртээ ирэхэд нь хэрхэн "цай чанах" тухай, мөн хоол хүнсний талаар, “Бидний хүнс бол идэж болдог бохь юм. Та, энэ нь хангалттай хоол биш гэж гэж бодох байх, гэхдээ та буруу бодож байна, учир нь энэ бохь бол хоол юм. Та энэ бохийг зажилж, хоол хүнс шингэж байгааг мэдэрнэ. Та бас амтуудыг сонгож болно. Үүний дараа бас аяга тавгаа угаах шаардлагагүй. Мөн байшингийнхаа хаалгыг "цахилгаан" бөгөөд товчлуур дарж удирддаг гэж төсөөлжээ. Охин захидлаа, "Үнэхээр энэ арван жилд бүх зүйл маш их өөрчлөгдсөн" гэсэн үгээр захидлаа төгсгөсөн байна.
Кембриджшир мужийн Питерборогийн засварчин Петрийн эхнэр Роуз, захидлын эзэн амьд байгаа гэдэгт найдаж олон нийтэд ил болгохоор шийджээ. Тэрээр “Нөхөр маань надад уг захидлыг өгөхөд би уншсандаа итгээгүй, маш сонирхолтой байсан. Өнөөдөр түүний олон таамаг зөв байгаа, гэхдээ энэ хүүхэд, энэ бүхэн арван жилийн дараа болно гэж бодсон бололтой. Захидлын эзэн захидлаа танина гэж найдаж байна. Нөхөр маань өмнө нь буйдан болон бусад тавилгууд дотроос янз бүрийн зүйл олдог байсан ч, ийм сонирхолтой зүйл хэзээ ч байгаагүй” гэж ярьжээ.








