150 наслах хүн аль хэдийн мэндэлсэн гэж хойч үеийнхнийг урт наслах талаар гаргасан эрдэмтдийн таамаглал олныг гайхшруулж байна.
Thu Jun 30 2022
Одоогийн байдлаар хамгийн өндөр настай хүн бол 118 настай Люсиль Рэндон бөгөөд шинжээчдийн таамгаар 200 настай хүмүүс тун удахгүй гарч ирнэ. Харин 150-иас дээш наслах анхны хүн "аль хэдийнээ төрсөн байгаа" гэж шинжээчид үзэж байна.
Люсиль Рэндон Францад амьдардаг бөгөөд 1904 оны хоёрдугаар сард төрсөн хүн юм. Гэхдээ тооцооллын биологийн мэргэжилтнүүд энэ рекорд удахгүй хэдхэн үеийн дараа эвдэгдэнэ гэж мэдэгджээ.
Урт наслалтын тухай номын зохиогч, доктор Эндрю Стил, хүн 200 нас хүртэл наслахгүй байх ямар ч шалтгаан байхгүй. Бидний наслалтад туйлын хязгаар байхгүй гэж би боддог гэж бичсэн ч, хэрхэн урт наслаж болохыг тайлбарлаагүй юм. "Хүний насыг хязгаарлах үндсэн хязгаарлалтыг харуулсан судалгаа хэдэн жил болоод хийгдэж байдаг ч үргэлж нэг чухал зүйлийг орхигдуулсаар ирсэн. Бид хөгшрөлтийн үйл явцыг урьд өмнө хэзээ ч эмчлэх гэж оролдож байгаагүй. Би хүн төрөлхтөн 200 жил амьдрах боломжгүй ямар ч физик болон биологийн шалтгааныг олж харахгүй байна - асуудал бол бид үүнийг боломжтой болгохын тулд био анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэх явдал юм "гэжээ. Тэрээр, “Хөгшрөхгүйгээр хөгшрөх шинэ шинжлэх ухаан" шинэ номоо бичиж байгаа юм .
Харин хамгийн өндөр насласан хүн бол 1875 оны 2-р сард төрсөн Жанна Калмент юм. Тэрээр 1997 оны наймдугаар сард 122 нас 164 хоног дээрээ нас баржээ.
Мөн хамгийн өндөр насалснаар бүртгэдсэн эрэгтэй нь 1897 онд төрсөн Жироэмон Кимура бөгөөд 2013 онд нас баржээ.
Шинжээч, биоанагаахын хиймэл оюун ухааны Gero фирмийг удирддаг Оросын молекулын физикч, доктор Петр Федичев: "Насны эрхээр хүний эрүүл мэнд муудсаны дараа амьдрах хугацаа уртсах нь, амьдралын чанарыг нь бууруулна. Харин хөгшрөлтийн үндсэн шалтгааныг арилгаснаар, хөгшрөлтийг зогсоож, бидний идэвхитэй амьдралыг зуу ба түүнээс дээш жилээр уртасгана" гэсэнтэй доктор Стийл санал нэг байгаа бөгөөд "Хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэх нь өвчний эрсдэлээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн хүртэлх хөгшрөлтийн бүх үйл явцад нөлөөлж, урьдчилан сэргийлэх боломжтой болно" гэж нэмж дурджээ.
Эх сурвалж: forumdaily.com








