October
11
2025
Anu.mn
Мэдээ
100,000 долларын үнэтэй H-1B визний оронд ашиглаж болох визний төрлүүд
100,000 долларын үнэтэй H-1B визний оронд ашиглаж болох визний төрлүүд
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
100,000 долларын үнэтэй H-1B визний оронд ашиглаж болох визний төрлүүд

Есдүгээр сарын 19-нд Дональд Трампын засаг захиргаа, H-1B ажлын виз мэдүүлэхэд 100,000 ам.долларын хураамж төлдөг болгосон. Энэ хураамжийг 9-р сарын 21-ээс хойш гадаадаас мэргэжилтэн авахаар шинээр хүсэлтгаргаж байгаа ажил олгогч төлөх ёстой бөгөөд энэ нь, 9-р сарын 21-нээс өмнө гаргасан өргөдөл болон өмнө нь олгосон H-1B визний хугацааг сунгахад хамаарахгүй. H-1B виз нь зөвхөн мэргэжлийн хүмүүст хамаарна. Өргөдөл гаргагч нь хамгийн багадаа бакалаврын зэрэгтэй байх ёстой. Мөн, ур чадваргүй ажилчдыг тус улсад авчрахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж. Тиймээс 300 сая хүн амтай АНУ-улсад, жилд 60,000 виз олгодог учраас, хэн ч энэ визийг урвуулан ашиглаж чаддаггүй. Мөн энэ визээр олон хүн туршлага солилцохоор ирдэг нь Америкт ашигтай байдаг байна.

Эдгээр өндөр мэргэшсэн ажилтнуудад бусад улс орнуудаас ч мөн ажлын санал ирдэг бөгөөд одоогоор Европ, Азийн улсууд өндөр мэргэшсэн ажилтнуудыг татахын тулд ижил төстэй олон визний хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. 100,000 долларын хураамжийг нэвтрүүлсний дараа эдгээр хүмүүс АНУ-д биш, өөр газар ажиллаж, туршлагаа хуваалцах магадлалтай байгаа юм.

Түүнчилэн ийм өндөр хураамж тогтоосон нь, тодорхой шинжлэх ухааны судалгаа хийлгэхээр мэргэжилтнүүдийг АНУ-д авчирдаг жижиг компаниуд болон стартапууд, их дээд сургуулиудад саад учруулж болзошгүй байна.

Альтернатив ажлын виз гэж юу вэ?

Image

Бас өөр нэгэн хувилбар бол, олон улсын корпорацийн ажилчдыг шилжүүлэх L виз юм. Хэрэв компани АНУ-аас гадуур үйл ажиллагаа явуулдаг бол, ажилчдаа өөр улс дахь салбараас АНУ руу шилжүүлж болно. Эдгээр ажилтнууд удирдлагын хэмжээний эсвэл тусгай мэдлэгтэй хүмүүс байх ёстой.

Дараагийн сонголт бол, EB цагаачлалын виз бөгөөд эдгээр визний заримын квот одоогоор нээлттэй байгаа. Энэ нь EB-1 өргөдөл батлагдсан даруйд тухайн хүн шууд ногоон карт авах хүсэлт гаргах боломжтой гэсэн үг юм. EB-2 хөтөлбөрийн хувьд бүх зүйл тийм ч хэцүү биш ч квот хаагдсан байгаа. Дараалал, хүлээлтийн хугацаа одоогоор хоёр жил орчим байна. Энэ нь та өргөдөл гаргах боломжтой хэдий ч, зөвшөөрөгдсөн тохиолдолд, хүлээлтийн хугацаандаа АНУ дахь статусаа тохируулах эсвэл ногоон карт авах боломжгүй болно.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.