10-15 жилийн дараа хүмүүс ухаалаг гар утас хэрэглэхээ болино
Wed May 15 2024
Технологи хөгжихийн хэрээр танил болсон гаджетууд мартагдах болно. 10 жилийн дараа ухаалаг утас хэрэггүй болж, өөр шинэ, хиймэл оюун ухааны хүчийг ашигласан, хэлний шинэ том гайхалтай загваруудтай харьцах, шинэчлэлтүүд тэдний байр суурийг эзэлнэ.
Мета компанийн хиймэл оюун ухааны ахлах эрдэмтэн Янн Лекун, ойрын 10-15 жилийн хугацаанд бид ухаалаг утас ашиглахаа больж, хиймэл оюун ухаан ашигласан бодит байдлын нэмэлт хүртээмжтэй, нүдний шил, бугуйвч ашиглах болно. Үндсэндээ, халаасандаа авч явдаг гар утасныхаа оронд, сайжруулсан бодит нүдний шил зүүнэ гэж ярьжээ.
Майкрософт саяхан, 3.8 тэрбум гайхалтай параметр бүхий авсаархан боловч хүчирхэг хэлний загвар болох Phi-3-ийг зарласан. Phi-3-Mini-г бусдаас ялгаруулдаг зүйл нь бол, ухаалаг гар утсан дээр шууд ажиллах чадвар нь юм.
2022 онд Nokia-гийн гүйцэтгэх захирал Пекка Лундмарк ,2030 онд ухаалаг гар утаснуудын үе өнгөрнө гэж таамаглаж байсан. Тэрээр, "Тэр үед бидний мэддэг ухаалаг утас нь хамгийн түгээмэл интерфейс байхаа больсон байна. Эдгээр төхөөрөмжүүдийн ихэнх нь хүний биед шууд суулгагдаж эхэлнэ" гэж Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлсэн үгэндээ дурджээ.
Технологи хөгжихийн хэрээр, Limitless AI зүүлт, WIZPR бөгж зэрэг шинэлэг зүйлүүд гарч ирж байна. Эдгээр нь, хиймэл оюун ухааны хүчийг ашиглах, шинэ хэлний загваруудтай харилцах боломжийг олгох юм.
Мөн Илон Маскийн Neuralink-ийн ээлж ирж байна. Тус компани, хүний тархинд суулгах, машин болон хүмүүстэй харилцах боломжтой электрон төхөөрөмж үйлдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд Neuralink-ийн энэхүү чип нь, ухаалаг гар утас шиг түгээмэл болж, цаашид анагаах ухаан, технологийн дэвшилд гайхалтай боломж нээж өгнө гэсэн итгэлтэй байна.








