Та суудлын бүсээ зүүж, нислэгийн өмнөх аюулгүй байдлын сануулгыг сонсож, хөөрөхдөө бэлддэг. Хэдэн хормын дараа нисгэгч холбогдож: "Ноёд хатагтай нар аа, бид одоо 11000 метрийн өндөрт байна." хэмээн зарлах үед, онгоц яагаад ийм өндөрт нисдэг вэ гэж гайхаж байсан уу? Ихэнх арилжааны онгоцны нислэг хийх ердийн өндөр нь 11,000-аас 13,000 метрийн хооронд буюу далайн түвшнээс дээш 6-8 миль орчим байдаг гэж Travel and Leisure мэдээлэв.
Эверестийн оргил 8849 метр өндөр байдагтай харьцуулаад үзээрэй. Оргил дээр аппаратгүйгээр амьсгалах боломжгүй байдаг бол, онгоц бүтүүмжлэгдсэн орчин учираас бид түвэггүй амьсгалдаг байна.
UCAR-ийн Шинжлэх ухааны боловсролын төвийн мэдээлснээр онгоц нисдэг энэ бүсийг доод давхарга гэж нэрлэдэг. Энэ нь агаар мандлын хамгийн доод хэсэг болох тропосферийн яг дээгүүр байрладаг. Тухайн давхаргад нисэх нь олон давуу талтай бөгөөд энэ ньтэргүүлэх арга замуудын нэг юм.
Түлшний хэмнэлт
Энэ өндрийн хамгийн том шалтгаан нь түлшний хэмнэлттэй холбоотой юм. Сийрэг агаар нь онгоцонд бага эсэргүүцэл үзүүлж, нисэх онгоц хурдаа хадгалахын тулд бага түлш зарцуулдаг гэсэн үг юм. Шатахууны хамгийн бага зардал нь агаарын тээврийн компаниудад ашигтай байдаг. Гэхдээ онгоцны хөдөлгүүр ажиллах, эрчим хүчийг бий болгодог шаталтыг бий болгохын тулд хүчилтөрөгч хэрэгтэй байдаг. Тиймээс хэт өндөрт нисэх нь асуудал үүсгэдэг байна.
Замын хөдөлгөөний аюулаас зайлсхийхэд тусалдаг
Илүү өндөрт ниснэ гэдэг нь шувууд болон нисгэгчгүй онгоц, бага өндөрт нисдэг хөнгөн онгоц, нисдэг тэрэгний хөдөлгөөнөөс зайлсхийх боломж олгодог. Чиглэлээс хамааран нисэх өндөр өөр байна. Зүүн тийш (зүүн хойд, зүүн өмнөд зэрэг) нисч буй онгоцууд сондгой өндөрт, бусад нь тэгш өндөрт ниснэ. Нэг чиглэлд явах маршрутыг ихэвчлэн онгоцнуудыг хооронд нь мөргөлдүүлэхгүйн тулд бие биенээсээ 300 метрийн өндөрт байхаар төлөвлөдөг.
Цаг агаар
Онгоцны цонхоор зарим үед нарлаг, нөгөөд нь бороотой байдаг талаар та бодож байсан уу? Энэ нь өндрөөс шууд хамааралтай. Ихэнх онгоцууд цаг агаарын үзэгдэл ихэвчлэн тохиолддог тропосферийн дээгүүр нисдэг байна.
Турбулентность
Ийм зүйл заримдаа тохиолддог. Гэхдээ арилжааны олон нислэг өндөрт явагддаг тул энэ нь хамаагүй бага тохиолдно. Онгоцнуудыг агаарын нүхэнд орох, хүчтэй салхинд өртүүлэхгүйн тулд агаарын хөдөлгөөний удирдагчид үүнээс зайлсхийх өөр өөр өндрийг санал болгож байдаг.
Онцгой байдал
Онгоц их өндөрт нисэх нь нэг талаасаа үнэ цэнэтэй боломж болдог. Энэ нь цаг хугацаа юм. Хэрэв яаралтай буух шаардлагатай ямар нэг зүйл тохиолдвол их өндөр нь нисгэгчдэд нөхцөл байдлыг засах эсвэл аюулгүй газар олоход бага өндөрт ниссэнээс хамаагүй илүү хугацаа өгдөг байна.
Өндөрийг хэн тодорхойлдог вэ
Нисгэгчид онгоцыг удирдаж байгаа ч өндрийг нь тогтоодоггүй. Харин нислэгийн удирдагчид агаарын хөлгийн чиглэл, түүний нисэх өндрийг төлөвлөж, тодорхойлох үүрэгтэй бөгөөд агаарын хөлөг хаана байгааг ажиглаж байдаг. Мөн нисэх онгоц "хүн ам суурьшсан газраас 300 метрээс доош, эсвэл аливаа хүн, тээврийн хэрэгсэл, байгууламжаас 152 метрээс доош өндөрт нисч болохгүй" гэсэн хууль тогтоомжууд байдаг байна.