
6-р сарын 18-ны зүүн бүсийн цагаар оройн 7 цагт болох UFC Fight Night-аар Featherweight(өдөн жин)-ийн Калвин Каттар(4), Жош Эмметт(7) нарын хооронд тулаан Техасын Аустин хотын Мүүди Центрт болох юм. (УБ-ын цагаар 6-р сарын 19-ний Ням гарагийн өглөөний 7 цаг)
Массачусетсын уугуул, Калвин Каттар(23-5) өмнө нь 2021онд Макс Холловэйтэй UFC-гийн дэвжээнд 5н үе тоглож нэлээд хохирол амсан хожигдож байсан ч өнгөрсөн 1-р сард Чикадзег хялбархан хожиж 1 жилийн дараагаар маш хүчтэй эргэн ирэлт хийж байгаа юм.
Харин түүний эсрэг Жош Эмметт(17-2) нь дөрөв дараалалсан ялалттай байгаа ба мөн 2021онд ганцхан удаа тулалдахдаа Дань Игег 3н үе тоглож хожсон. Энэхүү Каттарын эсрэг тулаан нь түүний 2022оны эхний тулаан байх ба Сакраментогын Team Alpha Male багаас тулалдана.
Fight Night-ын бусад онцлох тулаануудыг доорх зургаас харна уу!


Эх сурвалж: ufc.com
Яагаад Талархлын баярыг, 11-р сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
UFC 279: Diaz Vs FergusonT-Mobile Arena, Лас Вегас, Невада муж
2022 US Open (Талбайн теннис)USTA Billie Jean King National Tennis Center - Flushing Meadow - Corona Park, Flushing, NY 11368, United States
2022 Glenwood Avenue Arts Festival1400 W.Morse, Rogers Park, Chicago (Morse Red Line Stop)