Anu.mn
Үйл явдал
Яагаад Талархлын баярыг, 11-р сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
Яагаад Талархлын баярыг, 11-р сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
11-р сарын 27, 2025
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Яагаад Талархлын баярыг, 11-р сарын сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт тэмдэглэдэг вэ?
Photo: Shutterstock

АНУ-д жилийн хамгийн их хүлээлттэй баяруудын нэг болох Талархлын баяр ойртож байна. Энэ жил уг баяр 11-р сарын 27-нд тохиож буй бөгөөд Fox News, яагаад үргэлж 11-р сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэдэг болсон талаар нийтэлжээ. 

Фермер Альманах тэмдэглэснээр, 1600-аад оны эхээр Массачусетс, Виржиниа мужийн суурьшигчид ургац хураалтын улирлыг амжилттай өнгөрүүлсэндээ талархал илэрхийлэх баяр ёслол зохион байгуулдаг байжээ. Түүхэн дэх хамгийн алдартай Талархлын баярыг 1621 онд Плимут хотод тэмдэглэсэн бөгөөд энэхүү баярыг Европоос ирсэн мөргөлчид, танил бус шинэ орчин нөхцөлд амьд үлдэхэд нь тусалсан уугуул америкчууд болох индианчуудын хамт зохион байгуулжээ.

1789 онд Ерөнхийлөгч Жорж Вашингтон, арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг үндэсний баяр буюу Олон нийтийн Талархлын баяр, залбирлын өдөр болгон зарласан. Дараагийн жилүүдэд Америкийн ерөнхийлөгчид мөн Талархлын баярыг тэмдэглэдэг ч, огноо нь харилцан адилгүй байв. 1863 онд Ерөнхийлөгч Абрахам Линкольн, Талархлын баярыг жил бүр 11-р сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэнэ гэж зарласан ажээ.

Үндэсний Архивын газрын мэдээлснээр, 20-р зуунд улс орныг цочирдуулсан Их хямралын дараа, зарим хүмүүс 1939 онд Талархлын баяр нь, үндэсний эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлнө гэж санаа зовж байсан бөгөөд үүний хариуд Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт, Зул сарын баярын өмнө дэлгүүр хэсэх өдрүүдийг нэмэгдүүлэхийн тулд Талархлын баярыг 11-р сарын сүүлийн пүрэв гарагаас хоёр дахь өдөр рүү шилжүүлэх тухай ерөнхийлөгчийн тунхаглал гаргажээ. Гэвч, энэ шийдвэр нь шинэ асуудлуудыг бий болгож, 16 муж улс энэ өөрчлөлтийг эсэргүүцэж, 32 муж үүнийг хүлээн зөвшөөрснөөр, улс орон даяар хоёр удаа Талархлын баярыг өөр өдрүүдэд тэмдэглэсэн. "Хоёр жил, хүмүүсийн амьдарч буй газраас хамааран баярыг өөр өөр цаг үед тэмдэглэж байсан" гэж Fox 10 мэдээлжээ.

1941 онд Конгресс хөндлөнгөөс оролцож, жилийн тодорхой өдрийг тогтоож, Төлөөлөгчдийн танхим, Талархлын баярыг арваннэгдүгээр сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэхийг баталгаажуулсан тогтоол баталсан. Сенат уг тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, баярыг дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэх ёстой гэж тодорхойлсон нь, арваннэгдүгээр сард заримдаа таван Пүрэв гараг байдагтай холбоотой аж. Ийнхүү, Ерөнхийлөгч Рузвельт уг тогтоолд гарын үсэг зурснаар, түүнээс хойш арван нэгдүгээр сарын дөрөв дэх Пүрэв гарагийг АНУ-д албан ёсны холбооны Талархлын баярын өдөр болгон хүлээн зөвшөөрч ирсэн байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн үйл явдлууд
UFC 279: Diaz Vs FergusonUFC 279: Diaz Vs FergusonT-Mobile Arena, Лас Вегас, Невада муж
9-р сарын 10 Бямба гараг (US time), Улаанбаатарын цагаар 9-р сарын 11-ний Ням гараг
- Билгүүн
Apple event 2022Apple event 2022Cupertino, California, USA
9-р сарын 07, 2022
- Билгүүн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.