November
14
2022
Anu.mn
Танд хэрэгтэй
Гайхамшигтай нууцууд бүхий АНУ болон дэлхийн найман алдартай хөшөө дурсгал
Гайхамшигтай нууцууд бүхий АНУ болон дэлхийн найман алдартай хөшөө дурсгал
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Гайхамшигтай нууцууд бүхий АНУ болон дэлхийн найман алдартай хөшөө дурсгал
Photo: Shutterstock

Хүмүүсийн сайн мэддэг эдгээр хөшөө дурсгалууд нь, цөөхөн хүмүүсийн мэддэг бүхний мэдэхгүй сонирхолтой нууцуудыг агуулдаг бөгөөд Парисын Эйфелийн цамхагаас эхлэн Нью Йоркийн Гранд төв вокзалд хүртэл хачирхалтай сонин нууцлагдмал байгууламжууд байдаг. Reader's Digest эдгээр нууцыг дэлгэж байна.

Эмпайр Стэйт барилга

Нью-Йорк дахь Эмпайр Стэйт Билдингийн 103 давхарт цөөхөн хүн мэддэг нууц ажиглалтын тавцан байдаг. Тагт руу гарахын тулд та хэд хэдэн цахилгаан шатаар явж, маш эгц нарийхан шатаар авирах хэрэгтэй. Ажиглалтын тавцан нь зочдод хаалттай байдаг ч олон алдартнууд тэнд очсон байдаг.

Рашмор уул

АНУ-ын энэхүү гайхамшигт дурсгалт газар нь бас нэгэн далд онцлогтой. Энэ нь, Абрахам Линкольны толгойны ард байдаг нууц хаалга бөгөөд Рашмор уулын зураг төслийг бүтээсэн уран барималч Гутзон Борглум энэхүү хөшөөнд АНУ-ын түүхэн дэх хамгийн чухал есөн үйл явдлын тухай бичгээр үлдээхийг хүссэн аж. Гэсэн ч түүний төлөвлөгөө хэтэрхий төвөгтэй байснаас, түүнийг зөвхөн Бичлэгийн танхимд (нууц өрөөнд) ажиллахыг зөвшөөрсөн байна. Тэрээр танхимыг барьж дуусаагүй байхад нас барснаар,Тусгаар тогтнолын тунхаглал, Үндсэн хууль, Хүний эрхийн тухай хуулиудын хуулбарууд л өнөөдөр энэ танхимд тавигдсан байдаг. Энэ танхим руу явган явахад хэцүү учраас энэ өрөөнд маш цөөхөн хүн зочилж чадсан ажээ.

Эйфелийн цамхаг

Эйфелийн цамхагийн хамгийн оройд саяхан олон нийтэд нээлттэй болсон нууц байр, оффис бий. Үүнийг 1889 онд Парисын энэхүү алдартай газрын инженер Густав Эйфель өөртөө хувийн орон сууц, оффис болгон барьжээ. Одоо тэдгээр өрөөг сэргээн засварлаж, Густав, түүний охин, Америкийн зохион бүтээгч Томас Эдисон нарын лаван загваруудыг байрлуулсан үзмэрийн өрөө болгосон байна.

Төв вокзал

1960-аад оноос Төв вокзал, дотроо теннисний талбайтай,Vanderbilt теннисний клуб нь терминалын дээд давхарт байрладаг гэдгийг олон хүн мэдэхгүй, бүр таамагладаг ч үгүй. Харин энд бүрэн хэмжээний болон өсвөр насныханд зориулагдсан талбайнууд, түүнчлэн бэлтгэлийн бүрэн тоноглогдсон заалууд байдаг.

Линкольны дурсгалын хөшөө

Линкольны дурсгалын хөшөөнд ирсэн хүмүүс хөшөөн дээрх үсгийн алдааг анзаарч, харин далд хаалгыг анзаараагүй байх магадлалтай. Энэ хаалга нь барилгын суурийн хэсэг рүү хүргэдэг бөгөөд үнэндээ өөр нэг дурсгалт газар гэж болохуйц газар юм. Хөшөөний доороос хаалгаар орж, шатаар буухад бетонон багананууд, бүр сталактит буюу эрдэсийн тогтоц унжлагууд бүхий агуйн нууц байгууламжид орж болно.

Эрх чөлөөний хөшөө

Эрх чөлөөний хөшөөний бамбар дотор хотыг илүү сайн харж тольдон үзэж болох өрөө байдаг байна. 1916 онд Германы тагнуулууд хөшөөний ойролцоох усан онгоцны зогсоолыг дэлбэлэх хүртэл энэ өрөөг хүмүүст үйлчилэхэд ашигладаг байжээ. Харин дэлбэрэлт болоход дэлбэрэлтийн хэлтэрхий хатагтай Либертигийн дээш өргөгдсөн гарыг онож, нууц өрөөнд орох шатыг аюултай болгосноос хаажээ.

Диснейленд

Олон жилийн туршид энэ цэцэрлэгт хүрээлэн АНУ-ын алдартай газрын хувьд олныг татсаар иржээ. Диснейлэндийн шүтэн бишрэгчид нь энэ газрын бүх нууцыг мэддэг гэж боддог ч, олонх нь Клуб 33-ын талаар сонсоогүй байдаг. ЭнэхүүClub 33 гэх онцгой ресторан нь Диснейлэндийн Нью Орлеаны талбай дахь хаяггүй хаалганы цаана байрладаг. Хэрэв та магадгүй энэ ресторанд хооллохыг хүсвэл итгэл найдвараа бүү алдаарай. Энэ клубын гишүүнчлэлийн үнэ 25,000 доллар, дээр нь жилийн хураамж 12,000 доллар байдаг.

Трафальгарын талбай

Лондон хотын Трафальгар талбайд байрлах бяцхан Лиллипутын цагдаагийн постыг маш ажигч хүмүүс л олж харах боломжтой. 1930-аад оны үед энэ талбайд маш их эсэргүүцлийн жагсаал цуглаан болдог байсан тул, цагдаа нар энэ талбайд хэн ч анзаарамгүй гэрлийн шон байрлуулж түүнээсээ ажиглалт хийдэг байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.